А.Амбасэлмаа:
-БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн 62 тохиолдлын 12 нь эмч, эмнэлгийн ажилчид бол 6 хүн нь сахиур байна.
Түүнээс гадна найман хүн нь арванхоёрдугаар сарын 11-16-ны хооронд тус эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ хийгээд эмнэлгээс гарсан байсан. Харин үлдсэн хүмүүс нь эмнэлэг дотор байсан өвчтөнүүд байгаа юм.
Тухайн эмнэлгээс гарсан байсан 8 тохиолдлын зарим нь гэртээ байсан бол зарим нь ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Тиймээс тэдгээр иргэдийн хавьтлыг тогтоож, ажлын газрынх нь хүмүүсийг тусгаарлах арга хэмжээ авч байна. Ямартай ч тэд их олон хүнтэй газраар явсан, олон хүн хамарсан газар ажилладаг тухай мэдээлэл одоогоор байхгүй.
Бид арванхоёрдугаар сарын 8-16-ны өдрийн хооронд БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс гарсан хүмүүсийг олж, дахин шинжилгээ хийж байгаа. Тус хугацаанд эмнэлгээс гарсан 300 гаруй хүн бий.
Тус эмнэлэгт хэвтээд гарсан иргэд ХӨСҮТ-д хандаж, шинжилгээнд орох хэрэгтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо