БЗД-ийн Шуурхай штабаас цаг үеийн мэдээлэл хийж байна. Тус дүүргийн Онцгой комиссын дарга Н.Баянмөнх мэдээлэл хийхдээ "БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт халдварын шинэ голомт үүссэн. Тухайн үед тус эмнэлэгт 449 хүн үйлчлүүлж, ажиллаж байсан бөгөөд халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болсон иргэдийг ХӨСҮТ-т тусгаарласан. Нийт БЗД-ийн эмнэлгийн голомтоос 62 халдварын тохиолдол илэрсэн. Үүнээс 12 нь эмнэлгийн эмч, ажилчид, 6 нь сахиур, 8 нь энэ сарын 11-нээс 16-ны хооронд хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс гарсан хүмүүс байсан бол үлдсэн 36 нь өвчтөнүүд байжээ. БЗД-ийн эмнэлэгт эмчлүүлээд гарсан халдвартай 8 иргэн олон хүнтэй газар ажилладаг, олон нийтийн газраар их явсан тул маршрутаа мартаж, санах тохиолдлууд их гарч байна" гэв.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай