Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн дунд "Covid-19" халдварын дархлаа тогтоц буюу эсрэг биет тодорхойлох шинжилгээг хийж эхэлжээ. Тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, Төмөр зам, Алтанбулаг боомт дахь хилийн цэрэг, ХМХА, Гааль, Алтанбулаг ЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нийт 623 хүнээс арванхоёрдугаар сарын 19-нд цус авч уг шинжилгээг хийсэн бол аймгийн хэмжээнд 10 ажиглалтын байр, нэг тусгаарлах байранд 110 иргэн хяналтад байна.
Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох, гарах чиглэлд ачаа тээврийн 13 галт тэрэгний 453 вагон, 26 ажилтныг шалган нэвтрүүлжээ.
Арванхоёрдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Сүхбаатар сумын өрхүүдийн дунд зохион байгуулсан “Эрүүл иргэнээс эрүүл өрх-Эрүүл өрхөөс эрүүл Сэлэнгэ” зорилтын дагуу өрх бүрийн төлөөллийг PCR шинжилгээнд хамруулах ажлыг явуулсан. Уг ажилд 120 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд, ариутгал халдваргүйжүүлэлтийн, харуул хамгаалалтын 60 гаруй албан хаагч ажиллажээ. PCR шинжилгээгээг өрхийн 98.3 хувь нь өгсөн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн коронавирустэй хүмүүсийг эмчлэх тасагт 13 өвчтөн эмчлүүлж байна. Аймгийн хэмжээнд нийт 14 байршлын тусгаарлах байранд 145 иргэн хяналтад байгаа бол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдад тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг 01 сарын 01 ний 06 цаг хүртэл сунгахаар боллоо.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
203.91.115.47
За сунгаж болж бн даанч тэнд гадаа үүрэг гүйцэтгэж бгаа албан хаагч аа бодооч ээ тэд бас хүн шдээ тэр төрөөс өгч бгаа 800 мянга адил тэгж өгөөч ээ зарим алба хаагч нар нь энэ урамшуулал авсангүй ээ
Хариулах