САЙХАН МЭДЭЭ: “Айзам” хамтлагийн Д.Ганболдод гурван өрөө байр бэлэглэв

Moderator
2020/12/20

“Айзам” хамтлагийг үүсгэн байгуулагч, хөгжим, ая зохиогч Д.Ганболдод гурван өрөө байр бэлэглэжээ. Түүнд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг рок попын уран бүтээлчид хамтран өнгөрөгч арваннэгдүгээр сарын 13-нд “UB Palace”-ын концертын их танхимд хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшилсон юм.

“Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан “Sing together” хэмээх лайваар рок попын уран бүтээлчид яриа өрнүүлж, “Айзам” хамтлагийн үүсгэн байгуулагч Д.Ганболдод гурван өрөө байр бэлэглэсэн тухай дуулгасан. Өдгөө Д.Ганболд Баянгол дүүрэгт байрлах шинэхэн гурван өрөө байрандаа нүүж ороод байгаа аж. Сүүлийн 30 жил урлагийн тайз, уран бүтээлээс холдсон тэрбээр автомашины осолд орсон тухайгаа хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлж байв. Тэрбээр “Дахиад ганцхан удаа тайзан дээр гарчхаад нүд аних юмсан” гэж үзэгч түмэндээ хэлж бaйсан юм. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.153
    22 цагийн өмнө

    Айзам хамтлагийн Ганболдод байр бэлэглэсэн Д.Лхагвасүрэнд маш их талархаж бн.Өвдөж зовсон ахмад уран бүтээлчийг жинхэнэ баярлуулжээ.Хүний амьдрах орон гэр л хамгийн чухал шүү дээ.Янзтай гоё олон дуунуудыг нь сонсож залуу насаа өнгөрөөсөн билээ.Ганболд танд эрүүл энх сайн сайхныг хүсье!

    Хариулах
  • 192.82.75.205
    2020/12/20

    hamgiin saihan medee blaa

    Хариулах
  • 202.126.88.139
    2020/12/20

    Ashgvi de Toglolt ni xurdan boloosoi do korona garaad tsutslagdax vii gj sanaa zowj bsan toglolt ni boloxgvi bolonguut ix xaramsaj blee odoo ashgvi de

    Хариулах
  • 43.228.131.83
    2020/12/20

    Ашгүй дээ баяр хүргье

    Хариулах
  • 150.129.140.9
    2020/12/20

    Сайхаэ мэдээ байнаа.Эрүүл энхийг хүсьё.

    Хариулах