ШУУРХАЙ : ЭМЯ /2020.12.19/ А.Амбасэлмаа: БЗД-ийн голомтоос 6, Франкфуртийн онгоцоор ирсэн 6 илэрч нийт 12 хүнд коронавирус илэрсэн.

Moderator
2020/12/19

Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 18-ны өдөр ХӨСҮТ, Зооноз, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнодын салбар лабораторид 11,191 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. 

Илэрсэн халдварын 6 нь Улаанбаатарт бүртгэгдсэн буюу БЗД-ийн голомтоос байгаа бол 6 нь 12 дугаар сарын 16-нд Франкфуртийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээгээр илэрсэн байна. 

Хавьтлуудын давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. 

Ийнхүү дотоодын халдвар 494, нийт батлагдсан тохиолдол 953 боллоо" гэв.