News Paparazzi: БЗД-ИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ 60 ХҮҮХЭД,160 ТОМ ХҮН ТУСГААРЛАГДАЖ БАЙНА

Moderator
2020/12/19

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвар гарч, эмнэлгийг бүхэлд нь хааж хөл хорио тогтоогоод байгаа юм. Эмнэлэгт одоогийн байдлаар эмч, ажилтан албан хаагчдаас гадна 60 хүүхэд, 160 том хүн зэрэг нийт 499 хүн тусгаарлагдаж байна.

Тэгвэл өчигдөр орой тусгаарлалтад байгаа иргэдэд нэн шаардлагатай байгаа хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн живх, ариун цэврийн хэрэгслүүд зэрэг шаардлагатай зарим зүйлсийг халдвар хамгааллын дэглэмийн дор дотогш нэвтрүүлж байна.

Тусгаарлалтад орсон иргэдэд шаардагдах эд зүйлсэд зарцуулах хөрөнгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, шуурхай шийдвэрлэжээ.