News Paparazzi: Монгол эмэгтэйг “халдвартай” гэж МИАТ компани хүний нутагт үлдээж, хүнлэг бус үйлдэл гаргажээ

Moderator
2020/12/19

Улсын Онцгой комиссийн шийдвэрийн дагуу УБ-Франкфурт-УБ чиглэлд энэ сард хоёр удаа нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Франкфурт-УБ чиглэлийн эхний ээлжийн тусгай үүргийн нислэг өчигдөр 11:19 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.

Нислэгээр ирэх байсан ч Ковидын шинжилгээний хариу нь эерэг гарсан гэх шалтгаанаар Чех улсаас ирсэн эмэгтэй, өөр нэг Монгол улсын иргэн /визийн зөрчилтэй/ залуугийн хамт ХБНГУ-ын Ковид хариуцсан Эрүүл мэндийн албанд хүргэгджээ. Энэхүү алба нь аль улсын иргэн байхаас үл хамааран халдвар авсан иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, тусгаарлалтыг үнэ төлбөргүй үзүүлж байгаа ажээ. Гэвч ДЭМБ-ын гаргасан зөвлөмжийн дагуу Чех улсаас ирсэн эмэгтэй визтэй учраас Чех улсдаа очиж тусгаарлагдах зөвлөгөөг өгч буцаажээ.

Яг одоо Франкфурт-УБ чиглэлийн тусгай үүргийн 12 сарын 18-ны өдрийн буюу маргаашийн нислэгийн бүртгэл Франкфуртын ОУНБ-д хийгдэж байна. Халдвартай эмэгтэй онгоцны бүртгэл дээр ирсэн бөгөөд онгоцонд суулгах эсэх нь УОК, ГХЯ, МИАТ ХК-аас хамаарахаас илүү Олон улсын нисэхийн дүрэм IATA болон ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шийдвэрлэгдэх нөхцөл байдал үүсчээ.

Монгол улсын иргэний хувьд Чех улсаас гарахаасаа өмнө шинжилгээний хариугаа авч амжаагүй, онгоцны буудал дээр ирсэн хойноо хариугаа авсан гэжээ. Энэ нь тухайн иргэнийг зөвтгөх шалтгаан болохгүй бөгөөд халдвартай гэдгээ мэдсээр байж халдвар тараах санаатай үйлдэл хийсэн гэж үзвэл ХБНГУ-ын хуулиар 25000 евро хүртэл торгох хуулийн хариуцлагатай юм байна. Учир нь оршин суугаа улс орондоо шинжилгээнд хамрагдан хариугаа авсан байх журамтай.

ГХЯ нөхцөл байдалд үнэлгээ өгч, хүний нутагт өвдсөн иргэндээ анхаарал хандуулах байхаа гэж найдаж байна. МИАТ ХК-ийг иргэнээ хүний нутагт хаяж ниссэн хэмээн буруутгаж байгаа иргэдийн мэдээллийн дагуу тодруулахад "МИАТ ХК хувьд зөвхөн тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа" болохыг хэллээ.

Харин одоо Чех улс руу буцаж байгаа гэдгийг эх сурвалж бидэнд мэдээллээ.  ЭМЯ-ны мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын ерөнхий газрын дарга Л.Мөнхтүшиг энэ талаар мэдээлэл өгөхдөө “40 настай монгол хүний халдварын шинжилгээний хариу эерэг гарсан. Бид онгоцонд сууж буй хүмүүсийг эрсдэлд оруулахгүй байхын тулд буцаасан. Тус иргэн Чехээс ирсэн. Тухайн иргэнийг германд тусгаарлалтын байранд байлгаж байгаа бөгөөд иргэдэд туслах сангаас тэтгэмж олгоно. Мөн тийз нь баталгаажаагүй иргэн өөр улсаас ирсэн хэрэг гарсан. Нэгэнт тийзгүй тул авч ирэх боломжгүй Германд тусгаарласан” хэмээн мэдэгдсэн юм.



Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.140.24
    2020/12/20

    Obchtei baisan bol orhih zob shdee elchin baigaa uym c hini asuudliiig shiidne shuudee

    Хариулах
  • 192.82.73.179
    2020/12/20

    Elchingiin ajiltan huuliinhaa daguu ajillasan bna Ene muuhai harsan emegtei luivarchin bna

    Хариулах
  • 172.58.139.192
    2020/12/19

    Ene nisleg uildsen zorchigchdoos 6 hun Kovid ilersen gene.

    Хариулах
  • 87.66.142.201
    2020/12/19

    Europed iish tiish yawhad buyu emnelegt hewteh ene terd 48 tsagiin umnu shinjilgee ugch hariugaa awsan bdag, ene emegtein uuriinh ni buruu bna, mongolchuudiin huuli durem baridaggui, yumig hoishluuldag hariutslagagui bdal haragdaj bna

    Хариулах
  • 91.65.114.191
    2020/12/19

    корона гараагүй байсан бол хараар нуугдаад ч явдаггүй л баысан биздээ одоо гэнэт ..

    Хариулах
    • 150.129.142.183
      2020/12/20

      Kkk

  • 91.65.114.191
    2020/12/19

    хувь хүн өөрсдөө бас буруу бн ...эерэг гарёихаад улс орон даижин өнгөрч болохгүй шдээ .. ......муухай дураараа ...

    Хариулах
  • 202.9.46.16
    2020/12/19

    Арай хэтэрч байна. Засаг огцрох хэрэгтэй Б

    Хариулах
  • 202.21.108.180
    2020/12/19

    тэр онгоцоор ирсэн хүмүүс дотроос 6 хүн халдвартай гэж байна тэхээр 7 болгоод авчирах сэтгэл байхгүйюм

    Хариулах
  • 80.200.81.56
    2020/12/19

    Hotiin tovoos ooroo yavaad tolgoit or!gej baigaa met aashlahiin! Hunleg bai! Hun bai! Setgel zurh mini ovdoj baina!

    Хариулах
  • 66.181.190.90
    2020/12/19

    Өөр 6 ковидтой хүн ирсэн гэж бна энэ онгоцоор! Аягүй бол энэ хүүхнийг үлдээгээд оронд нь нэг арын хаалганы нөхрийг суулгаж авчирсан юм бгаа биздээ!!! Манайхан чадна шүү!!! Бусды нь мэдсэн ч мэдээгүй мэт оруулаад!

    Хариулах
  • 99.237.84.96
    2020/12/19

    ene 1 muuhai harchihsan tom nuurnii zurag chin yamar uchirtai yum be? Medeenii hesgeesee iluu tom zurag baih yum???

    Хариулах
  • 192.82.75.171
    2020/12/19

    Хуулийнхаа дагуу ажилсан бна

    Хариулах
  • 192.82.72.250
    2020/12/19

    Юунд ингэж худлаа мэдээлэл хийдэг бна аа 2 монгол залуу л бусадаас монго цуглуулж 300 евро болгож Цэцэнбал д буудал олж огч хоол ус дохуулсэн гэж байна Худлаа ярихаасаа ичдэггуй юм уу Дээр уед хууртах байлаа Одоо харилцаа холбоо ондор тувшинд байдаг болсон шдээ

    Хариулах
  • 66.181.190.167
    2020/12/19

    Хагаалалтын хувцас өмсгөөд аваад ирэх ёстой байсан даа

    Хариулах
  • 202.9.46.184
    2020/12/19

    Өөр яахав дээ..бусдыгаа хамгаалах нь зөв..

    Хариулах
    • 66.181.161.103
      2020/12/19

      Tgjil busdiig hamgaalalsan yum bol ygd suuhdaa ervvl baisan hvmvvs buuhdaa 6 hvnees ilerchiw kowid hudlaa bhgui yu