ШУУРХАЙ : ЭМЯ /2020.12.18/А.Амбасэлмаа: БЗД-ийн эмнэлэгт эмчлүүлж байсан 18 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд нийт 941 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна

Moderator
2020/12/18

“Өчигдөр улсын хэмжээнд 9,070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн 18 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна.

Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн бүртгэгдсэн нийт тохиолдол 941 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 473 хүн эдгэрээд байгаа бол нийтдээ 452 батлагдсан тохиолдол эмячлэгдэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.