Энэ сарын 07-нд /2020.12.07/ Архангай аймгаас Улаанбаатарт ирсэн ч 22-ын товчоогоор нэвтэрч чадалгүй нас барсан талийгаач эмэгтэйн хэргийг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн талийгаачид хийсэн шинжилгээний урьдчилсан хариу гарсан бөгөөд нарийн шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарах аж. Урьдчилсан шинжилгээгээр өвчний улмаас нас барсан нь тодорхой ч илүү дэлгэрэнгүй шинжилгээний хариу чухал юм. Цагдаагийн байгууллагаас нарийн шинжилгээний хариуг хүлээж буй бөгөөд холбогдох хүмүүс буюу тухайн өдөр 22-ын товчоон дээр ээлжинд гарсан цагдаа, онцгой байдлын ажилтан, эмч болон бусад хүмүүсийг дуудаж гэрчийн мэдүүлэг авч эхэлжээ.
Ямартай ч одоогоор хэн нэгнийг гэм буруутнаар тооцоогүй гэх мэдээлэл байна. Харин шинжилгээний хариу гарсны дараа зарим асуудлууд тодорхой болох бололтой. Бид талийгаачийн хүүтэй холбогдож зарим зүйлийг тодруулахад “Даваа гаригт ажил явдал болж дууссан. Өөр бусад мэдээллийг өгөхгүй” хэмээн татгалзсан юм.
Дээрх харамсалтай үйл явдлын дараа Улсын онцгой комиссоос эмгэнэл илэрхийлээд “Цаг үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй, ажлын хариуцлага алдсан, асуудалд хүнлэг ёсоор хандаж түргэн шуурхай шийдвэрлээгүй, зохих арга хэмжээ аваагүй хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал нарт үүрэг болголоо” гэж мэдэгдсэн.
Тэгэхээр энэ дагуу зарим хүмүүст хариуцлага тооцох нь тодорхой байгаа юм. Гэхдээ чухам хэн бэ гэдэг нь олны анхаарлыг татаж буй юм.
Үйл явдлыг эргэн сануулбал, 58 настай талийгаач эмэгтэй энэ сарын 07-ны өдөр /2020.12.07/ Улаанбаатарт ирсэн байдаг. Гэтэл 22-ын товчоон дээр ажиллаж буй албаныхан талийгаачийн сууж явсан машины зорчигчдоос “PCR шинжилгээний хариу нэхэж” хот руу орохыг зөвшөөрөөгүй юм. Ингээд хотоос эмнэлгийн баг ирж PCR шинжилгээ авах хүртэлх 24 цаг 22-ын товчоон дээр хүлээх шаардлага гарч энэ хугацаандаа талийгаачийн бие нь муудаж нэг хоногийн дараа буюу энэ сарын 08-ны өглөө 09.00 цагийн орчим нас барсан юм.
Энэ хугацаанп бие нь өвдөж хэдэнтээ яаралтай түргэн тусламжийн эмч дуудаж үзүүлсэн ч ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүй бөгөөд 22-ын товчоон дээр ажиллаж байсан албаныхан ч мөн туслалцаа үзүүлээгүй нь өнөөдөр асуудал үүсгээд буй. Тухайн үед ХЭРГИЙН ГАЗАРТ болсон үйл явдлыг дэлгэрэнгүй сурвалжилгыг ЭНД дарж уншина уу.
Эх Сурвалж isee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
203.91.115.48
Талийгчийн ар гэрд гүн эмгэнэл илэрхийлье. Тэнд ажиллаж байсан хүмүүс дээрээс гаргасан тушаал зааврын дагуу ажиллаж байсан. Тушаал заавар гаргасан хүмүүс ийм нөхцөл байдал үүсч болохыг таамаглаагүй, урьдчилан сэргийлж болох арга хэмжээг төлөвлөж чадаагүй болохоор тэр эрхмүүд хариуцлага хүлээх ёстой болов уу.
Хариулах202.126.90.90
ene setgegdel bicheed bga atsnuud oorsdiigoo ene taliigaachin ger bvliin orond oorsdiigo tawiad vz malnuudaa zowlon vzeegvi nowshnuud virusee l yrihiin naad viruseer chin hvn vhehgvi hol horionoos bolood ochnoon hvn ami vregdeed bna bodooch.
Хариулах66.181.189.196
ajila hisen hymysig buruutgaad yahaw de. naanatai tsaantai handah heregtei. virus ged hetsy bsan ye taarsan
Хариулах203.91.115.37
Deerees ni uuregdchiheed ajilaa hiij bgaa humuust eruugiin hereg uusgej bolohuu arai yum bishuuu ter togtool shiidver gargasan hun hariutslaga uureh estoi biz dee huuli durem bolovsruulahdaa ard irgedruu chigelsen zuv zuitei huuli durem heregjuuleh l heregtei bna daa 1 hun amia aldlaa deerees ni heden hunii huvi zaya hohiroh bol doo zuv l shiideesei burhan urshuu
Хариулах66.181.179.151
Үхсэн хүн үг хэлэх бишдээ хөөрхий.Эмгэнэлтэй төр засаг зохион байгуулалт хариуцлага туйлын муу байсны илэрхийлэл ...........
Хариулах