News Paparazzi: Хот хоорондын нийтийн тээврийг гурав хоног хязгаарлах болсныг мэдэгдэж байна

Moderator
2020/12/17

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 06.00 цагаас энэ сарын 24-ний өдрийг хүртэл түр зогсоохыг албаныхан мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 156 дугаар тушаалаар батлагдсан “Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ын 2.7-д “Covid-19 халдварын нөхцөл байдлыг хянах үүднээс 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийг хүртэл коронавируст халдварын PCR шинжилгээний хариутай, хүндэтгэн үзэх шалтгаантай /эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил/ иргэд болон зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгсэл /хүнс, шатахуун, түлшний хангамж, өвс, тэжээл, уул уурхай, эм эмнэлгийн хэрэгсэл/-ийн жолооч нараам бусад иргэдийн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана” гэж заасан.

Мөн 2.9-т “Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчихоор PCR шинжилгээ өгсөн боловч зорчиж амжаагүй байгаа иргэдэд 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагаас 18-ны өдрийн 06.00 цаг хүртэл дөрөв хоногийн хугацаанд зорчих боломжийг олгож, тээвэрлэлтийг зохион байгуулах” гэж заасны дагуу хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна.

Иймд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ний өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийг хүртэл түр зогсоох болсныг мэдэгдэж байна. Харин арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс хот хоорондын нийтийн тээврийн зорчигч тээврийн үйлчилгээг батлагдсан цагийн хуваарийн дагуу гүйцэтгэнэ" гэжээ.


Сэтгэгдэл (19)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.110
    2020/12/17

    Araicdde 2 udaa shinjlgee ogjij sayl awlaa tegsn zam haachhi bi shuumjleh geeguldee gehdee ene shinjlgeeni hariu hucintei bizdee draan garj boln bizde

    Хариулах
  • 66.181.161.37
    2020/12/17

    2 uda shinjilgee ogloo hoyulaa garaagvi bjigd zam haagdlaaa

    Хариулах
  • 202.126.90.12
    2020/12/17

    Erdenetees huwsgul ywj boloh uu

    Хариулах
  • 66.181.161.63
    2020/12/17

    Ойлгодоггүй дээ.яанаа энэ Хүрэлсүхийн байж байгаа царайг.

    Хариулах
  • 103.212.117.153
    2020/12/17

    Uul uurhairuu eeljeer yvj bga ajilchiig zovhon 1 udaa shinjilgee avaad yvuulna geed bgani ymar uchirtai ymbe denduu ersdeltei bishuu

    Хариулах
  • 64.119.18.99
    2020/12/17

    ulaanbaatar luu ireh humuus yah ve

    Хариулах
    • 202.126.89.49
      2020/12/17

      ulaanbaatar luu yawah geciin

  • 202.126.88.157
    2020/12/17

    Bulganaas idshee awmaar bdag Selenge bn achaa teewriin awtobus bdag u Zuwulguu uguuch

    Хариулах
  • 202.55.188.101
    2020/12/17

    24өөс хувь машинтай нутаг буцаж болох юм болов уу.

    Хариулах
  • 139.5.218.219
    2020/12/17

    18-24 гэж яаж байгаа юм вэ Хоол идэшээ хийгээгүй мал тураад идэшгүй боллоо яах вэ хэнд хандах уу

    Хариулах
  • 202.9.46.55
    2020/12/17

    Unshaad oilgoh ym gants ch alga

    Хариулах
    • 202.9.40.85
      2020/12/17

      Тхх

  • 202.126.90.124
    2020/12/17

    Энэ одоо юу ойлгомжгүй юм бичээд байна

    Хариулах
  • 202.179.3.238
    2020/12/17

    Ямарч ойлгомж алга

    Хариулах
  • 103.57.93.103
    2020/12/17

    Ymar oilgomjgui bichdeg uom.3 honog ch.7 ch uomuu.t1 uud dan buruu oilguulah uom

    Хариулах
    • 192.82.74.35
      2020/12/17

      Яаг үнэн 18-24 гэдэг тоог бодож чаддаггүй Папараззи ха ха ха

  • 202.126.90.36
    2020/12/17

    18наас 24хүртэл зорчуулахгүй юмуу

    Хариулах
  • 66.181.161.123
    2020/12/17

    6 хоног уу 18-24

    Хариулах
    • 192.82.74.35
      2020/12/17

      ха ха ха 7 хоногоо хуруугаараа тоол доо