Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах тус дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Тодруулбал, тус дүүргийн 9 дүгээр хороонд оршин суудаг иргэн Б-ээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор Баянзүрх эмнэлгийг холбогдох албаны алба хаагчид хамгаалалтанд аваап байна. Мөн ХӨСҮТ-өөс шинжилгээний багийн ажилтанууд ирж тус эмнэлгийн Доторын тасаг, Амьсгалын замын тасагт хэвтэж эмчлүүлж байгаа болон ажилчин, алба хаагч нарын 200 орчим иргэдээс шинжилгээ авчээ. Улмаар анхны хавьтал 23 иргэнийг тогтоож ХӨСҮТ-рүү авч явж байгаа аж.
Мөн халдвар илэрсэн иргэнтэй хамт эмнэлэгт нэг өрөөнд хэвтэж байгаад гарсан Баянзүрх дүүргийн 27- р хорооны иргэнийг тогтоон, арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо