ШУУРХАЙ : "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хэргийг прокурорт буцаан, 120 сая төгрөгийн торгууль оногдуулан, батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ

Moderator
2020/12/16

"Эрэл" компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатын давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд найман цагийн турш үргэлжилсэн. Шүүхийн шийдвэрээр уг хэргийг прокурорт буцаан, Б.Эрдэнэбатыг 120 сая төгрөгийн торгууль төлөөд батлан даалтад гаргах шийдвэрийг тус тус гаргажээ. 

Хэргийг сануулбал, “Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс Б.Эрдэнэбат-д 7 жилийн хорих ял, эхнэр Д.Сэргэлэнг гэмт хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж, цагаатгасан байдаг. Улмаар Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж Ш.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайхан нь Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан “Ариг” банк,  “Байшин үйлдвэрлэх компинат-1” үйлдвэр зэрэгт хөрөнгө оруулж хувьцаа эзэмшигч болсон байна.  Ингэхдээ “Ариг” банк,  “Байшин үйлдвэрлэх компинат-1” зэрэгт оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр буцаан авах гэрээ байгуулсан аж. Гэвч энэ үүргээ Б.Эрдэнэбат биелүүлээгүй байна.

Уг асуудлаар Б.Эрдэнэбатыг бусдаас 20 тэрбум төгрөг залилж авсан, мөнгө угаасан гэж үзэн, дээрх ялыг оногдуулсан байсан ч ийнхүү давж заалдах шатны шүүх хэргийг прокурорын байгууллагад буцаан, 120 сая төгрөгийн торгууль оногдуулан, батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.103
    2020/12/18

    90-ээд оны замбараагүй бужигнаанаар хулгайн аргаар баахан юм олж авсан.Түүнээс биш нэг их юм хийж баялаг бүтээсэн юм уу.Албан тушаалаа ашиглаж базаахгүй зүйл багагүй хийсэн этгээд..Бүхий л хөнгөлөлттэй зээл дэмжлэг ард түмэнд бус Эрдэнэбат мэтийн хэдхэн шуналтанд очдог.Авилгын арга замаар өдий болтол амьдарсан этгээд гэхэд худал болохгүй байх.

    Хариулах
  • 202.21.108.219
    2020/12/17

    torguuli bish baritsaa tulj garsan ym bishuu.hereg hiisen bol hergee huleej hohirlig n baragduulna bizde.ene nuhur solongost casinodson gesen.tegj bas arai bolohgui

    Хариулах
  • 66.181.186.145
    2020/12/16

    Номингийн захирал мөнгө хүүлсэн гэмт хэрэг биш үү?! Эрдэнэбат ажилсаг хүн үйлдвэр байгуулж Монгол улсын хөгжилд хувь нэмэр болж байгаа хүн дээ

    Хариулах
  • 122.201.22.188
    2020/12/16

    Хонгил ер нь нураагүй юу

    Хариулах