БНХАУ-д коронавирусийн халдвар энэ оны нэгдүгээр сараас газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс 30 мянган хонь өгч буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл БНХАУ-аас үүнд талархал илэрхийлж, манай улстай ажиллах хүчин солилцох, боомтуудын ачааны урсгалыг сэргээх асуудлаар ярилцахад бэлэн байгаа илэрхийлжээ.
Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар өчигдөр /2020.12.15/БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай утсаар ярихдаа энэ талаар хэлсэн байна.
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И “Монголоос хандивласан 30 мянган хонь хоёр орны харилцааг бататгасан үйл явдал боллоо. Бид хилийн боомтын ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх асуудлаар та бүхэнтэй ярилцаж, зөвшилцөхөд бэлэн” гэжээ. Мөн энэ үеэр уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо нэмэх зорилго бүхий "Ногоон гарц" түр журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар ярилцсан байна.
Эх сурвалж: Xinhuanet
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.46.179
Хөрш оронтойгоо сайн харилцаатай байгаа нь бидэнд их амжилт шүү
Хариулах202.126.90.109
Австралын нүүрсэнд хятад хориг тавьсан.тэр алдагдалаа манайх,оросоос нѳхнѳ.тэрийгээ илэрхийлэхдээ манай 30.0 хонь гэж дипломат зан гаргаж бна.гэхдээ энэ боломжыг манайх бас алдаж болохгүй..
Хариулах