News Paparazzi:ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа :Одоогоор манай улсад нийт 41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсны 11 нь эдгэрсэн

Moderator
2020/12/15

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “Одоогоор манай улсад нийт 41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсны 11 нь эдгэрсэн. Тэдний 80 гаруй хувь нь ажлын ачаалал их, хувийн хамгаалах хэрэгслийг тайлах үед болон халдвар авсан иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа халдвар авсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан гаргасан таван зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа. Шаардлагатай авах арга хэмжээний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн. Тулгамдаж байгаа асуудал бол хүний нөөц, барилга, өрөө тасалгааны дулаалга юм. Сүүлийн үед цахим сүлжээгээр иргэдийн дунд ХӨСҮТ-ийг бүрэн тусгаарласан, асуудал хүндэрсэн гэдэг ташаа мэдээлэл түгэх хандлагатай байгаа нь эмч, сувилагч, ажилтнуудын сэтгэл санаанд нөлөөлөх, нэр хүндэд нь халдах зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэж байна” хэмээв.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.55
    2020/12/16

    өнөөдөр тэгээд яасын илэрсиймуу үгүй юмуу

    Хариулах