News Paparazzi : Манай улсын эмэгтэй боксчид Казахстаныг зорив

Moderator
2020/12/15

Манай улсын эмэгтэй боксчид дасгалжуулагчдын хамт Казахстан улсын Караганда хотноо  болох тус  улсын гавьяат дасгалжуулагч Г.Жарылгаповийн нэрэмжит олон улсын "А" зэрэглэлийн  тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын даргын тушаалаар, Монголын боксын холбооны баталсан төлөвлөгөөний дагуу боксын эмэгтэй шигшээ багийн тамирчид  ийнхүү тэмцээнд оролцож, мөн тус улсад хамтарсан бэлтгэл хийхээр болсон байна.

Эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч Х.Хайнар нарын  удирдлага дор  тус багийн бүрэлдэхүүнд 51 кг-д М.Энхжаргал спортын мастер, 57 кг-д Э.Мичидмaa СМ, 60 кг-д М.Намуун ОУХМ, 75 кг-д М.Мягмаржаргал СМ нар багтжээ.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.68.52
    2020/12/17

    tanar odo bolildoo 2018ond bolsn temtseeniig ingj 2 jiliin daraa medegdj bhda ydgiin benaad hvmvvs cn butsaj irhde corona awchrna gsn sorog shvvmjte bn shde

    Хариулах
  • 202.9.40.24
    2020/12/17

    Tsowoo sergelen ohiduud haragdaj bna shuu amjilt

    Хариулах
  • 192.82.73.225
    2020/12/16

    Манай эмэгтэй боксын түвшин нилээн доогуур, эрэгтэй боксчдын 1960 онд ямар түвшинд байсан нэг тиймэрхүү харагддаг. Яаж ч үзээд монголчууд хөгжлийнхөө үе шатыг туулахгүй бол болдоггүй нэг га улсжиг

    Хариулах
    • 103.26.194.230
      2020/12/17

      Ah minee emegtei boks mongold baituga delhiid hugjuud udaagvi bn. Bid chn ymiig olon jil tasraltgvi tiushtai hiij bj gvn gvnzgii oilgodog ard tumen. Dungj 2doh olimpoo vzeh gj bga sport shvvde. Harin ch erchvdtei en zeregtsed beltgel hiiged ywa er zorigiig n vneleh hergte. Durtaida l hiij ywaa ymshvde

    • 202.9.40.24
      2020/12/17

      Harin ch odoo mundag bolj bga ym shg haragddag shuu

    • 202.55.188.104
      2020/12/16

      За яахав ээ хөгжүүлэх гээд явж байгаа хэдэн ядарсан эмэгтэй бокчидыгоо битгий хэмлээ