News paparazzi: СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эгийн голд машинтайгаа цөмөрч, хоёр хүн амиа алджээ

Moderator
2020/12/15


Хөвсгөл аймгийн төвөөс хойд зүгт 107 км-т, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын хоолой” гэдэг газар автомашин мөсөнд цөмөрч хоёр иргэн амиа алджээ.

Тодруулбал, Алаг-Эрдэнэ сумын сумын харьяат иргэн С-ын эзэмшлийн “Королла” загварын суудлын автомашин Эгийн голын мөсөнд цөмөрсөн байна. Бүхээгний орой хэсэг нь цухуйсан бөгөөд дотор нь хүн осолдсон байж болзошгүй гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 12:28 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, хүч нэмэгдүүлэн ажиллахаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 14:50 цагт тус тус очиж, мөн өдрийн 16:07 цагт автомашиныг татан гаргасан аж.

Мөсөнд цөмөрсөн машинд байсан 30 настай, эрэгтэй С, 37 настай, эрэгтэй Э нарын цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 91.65.114.191
    2020/12/16

    одоо нуур гол урдынх шигээ хөлдөхгүй бгаашдээ .....

    Хариулах
  • 139.5.217.179
    2020/12/15

    Hvnii vhel zowlong ymar hurdan niitelj tawidag yumbee henes zowshoorol awsiiin ar geriihen ni harad hetsvv bn gj boddggvi yumu

    Хариулах
  • 82.81.5.217
    2020/12/15

    Mos TSOMRONO geed jil bur.... Obol bur Yriad baikhad l goloor ybaad baikh yumaa.....

    Хариулах
  • 203.91.115.249
    2020/12/15

    huzu ym bolj gol usiig basaj bolhgui

    Хариулах
  • 202.179.26.122
    2020/12/15

    ямар ч хэнэггүй чихгүй толгойтой биздаакууд байдгийм бэ дээ

    Хариулах
    • 139.5.217.179
      2020/12/15

      arai chde yugii ni ch medehgvi bj hvniig ingj helj bolohgvi