Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, орон нутагт нэг хүн амиа алджээ.
Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол орох төв замд зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 00:34 цагт ОБЕГ хүлээн авчээ. Нийслэлийн Аврах 105-р ангийн алба хаагчид 12 км замыг туулан 00:49 цагт очиход “Приус-20” загварын суудлын автомашин, Приус-20 загварын суудлын автомашинтай мөргөлдсөнөөс иргэн Ш /67 настай, эрэгтэй/, А/13 настай, эрэгтэй/, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн иргэн П/21 настай, эрэгтэй/, Т /22 настай, эрэгтэй/ нар төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 12 минут ажиллаж аварч гарган ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.
Мөн энэ сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 04:20 цагийн үед Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг, Цагаан булаг гэх газарт” Kia Bongo” загварын автомашин онхолдсон ноцтой осол гарчээ. Ослын улмаас зорчигч 28 настай, эмэгтэй Н амь насаа алдсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
202.179.25.13
шийтгэл нь багадсан нь л байна
Хариулах122.201.24.197
Машин унах аюултай байтал согтуу жолоодох дээдийн тэнэгийн үйлдэл. Шийтгэлийг чангатгах хэрэгтэй.
Хариулах