ШУУРХАЙ : Сэлэнгэ аймагт ойрын хавьтлын 5 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Moderator
2020/12/14

Өчигдөр улсын хэмжжэнд нийт 8,574 хүнд шинжилгээ хийхэд 5 хүний
шинжлигээнд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн
коронавирусийн халдварын тохиолдол 912 боллоо. Үүнээс 384 хүн эдгэрээд
байгаа бол өнөөдрийн байдлаар 519 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд дотоодын нийт халдвар 459, манай улсад бүртгэгдсэн халдвар нийт 912 боллоо. Эдгэрсэн 384 байна.