Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа
сэтгүүлчид асуулт асуулаа. Энэ үеэр вакцин авах асуудал ямар шатанд
байгааг тодруулахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гурван чиглэлээр эрчимтэй ажиллаж байна.
Хоёрдугаарт, улс орнуудтай вакцины чиглэлээр хамтран ажиллаж байна.
Гуравдугаарт, вакцин бүтээгчидтэй холбогдож, гэрээ хэлцэл хийж байгаа. Одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
2020-2021 оны төсөвт 51 тэрбумыг төгрөгийг вакцинд төсөвлөсөн. Мөн Эрүүл мэндийн сангийн эрсдэлийн сангаас гаргах боломж байгаа ч түүндээ гар хүрэхгүй байхыг эрмэлзэж байна. Бид вакцинжуулах эрэмбэлэн ангилал хийсэн. Тухайлбал, эхний ээлжид эмч, эмнэлгийн ажилтнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, онцгой, хил гааль, цагдаа зэрэг цар тахалтай нүүр тулан ажиллаж буй алба хаагчид, 55-аас дээш насныхныг дархлаажуулна. Түүнчлэн эдийн засгийн суурь салбарын ажилтнуудыг дархлаажуулах юм. Гэрээ, хэлцэл ид хийгдэж байгаа. Эцэслэн тодорхой болсны дараа та бүхэнд мэдээлнэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна