News Paparazzi: Я.Содбаатар: Сурагчдад давтлага өгөх шийдвэрийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулсан

Moderator
2020/12/13

Шадар сайд Я.Содбаатар :

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн коронавирусийн
халдвар бүртгэгдээгүй 18 аймаг байгаа. Эдгээр аймгийн боловсролын
байгууллага, эцэг, эхчүүдээс теле болон онлайн хичээл явагдаж байгаатай
холбогдуулан хоцрогдол үүсэж байна. Хоцрогдлыг арилгах зорилгоор халдвар
гараагүй аймгуудад цөөн тооны хүүхдүүд нэг дор цуглуулж давтлага өгч
болно гэсэн чиглэлтэй байсан. Энэ шийдвэрийг 2021 оны нэгдүгээр сарын
1-нийг хүртэл хойшлуулсан. Боловсрол, шинжлэх ухааны сайдад энэ талаар
чиглэл өгч, давтлагыг хойшлуулахаар болсон. 2020 оныг дуустал Монгол
Улсын хэмжээнд сурагчдад давтлага өгөх зэргээр цуглуулахгүй гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна