Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн мэдээлэл хийлээ. Ингэхдээ Улсын хэмжээнд аж ахуй нэгж, айл өрхүүдийн ус, дулаан, цахилгаан, хогны мөнгийг долдугаар сарын 1-ны өдрийг хүртэл тэглэх шийдвэрийг гаргалаа. Нийт 650 гаруй тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэхүү зардлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүжүүлэх юм байна.
Тэгвэл 650 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэрхэн хариуцах талаар тус үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгээс тодрууллаа. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ны захирал Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр 2019 онд төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон. Үүнээс хойш өртөг зардлаа хямдруулах ажлыг бүх түвшинд хийж байгаа. ТӨҮГ болоод орлогоо нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийсэн. Үйл ажиллагааг 2031 он хүртэл хөгжүүлэх бичиг баримтыг батлуулсан. Энэ чиглэлийн дагуу бид ажиллаж байна. Зардлаа татах ямар боломж байгааг судална. Нөгөө талаар 2021 оны төсөв төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар хэлэлцүүлнэ. Тодорхой хугацаанд хөрөнгө оруулалтаа царцаах асуудал гарна гэж бодож байна. Цар тахлын энэ үед Эрдэнэт үйлдвэр нэлээд бэлтгэлтэй байсан. Олон улсын арбитрын шүүхээр хэлэлцсэн Казахстаны компаниас авах 20 сая ам.долларыг 2019 онд авч чадсан. Мөн 60 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Нийтдээ 150 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт, авлага авсан. Өнөөдрийн шийдвэрийг эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг зарчмаар шийдвэр гаргалаа. 100 төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр энэ хэцүү цаг үед үүргээ хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Сангийн яамнаас гаргаж өгөх хуваарь графикийн дагуу төлбөрийг хийнэ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь 2019 онд 933 тэрбум төгрөгийн татвар төлсөн. 2020 онд нэг их наядыг давсан татвар улсад төлж байна.
Доорх төлбөр зардлуудыг тэглэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.40.253
hairan mungu demii tog ed nar gsenees mungu ugchuhguidee
Хариулах59.153.114.140
Иш чааваас ийм жаахан юманд нь баярлаж байгааг нь ард түмний. Нөгөө улс орны баялагаар хөлждөг 30 гэр бүл тэргүүтний авдаг юмыг тэр болгон аваад байх биш. Бас нөгөө ард олны хандиваас 1000000 төгрөгөөр шагнуулсан дарга нарын шагнуултлаа хийгээд байсан ажил нь онцгой дэглэмийн үед нүдэнд харагдах нь байтугай чихэнд сонсогдсонгүй хотын дарга нь мунгинаж байгаад дуусчихвуу яав.
Хариулах