Steality Trident ажиллагаа: Luckymouse, TA428, HyperBro, Tmanger, ShadowPad хакерын программаар дамжуулан Монголын төрийн байгууллагуудын сүлжээг хакердлаа.
ESET антивирусийн компанийн судлаачид Монгол 430 орчим төрийн байгууллагын ашигладаг ABLE Desktop chat программаар дамжуулан Монголын төрийн байгууллагуудын мэдээлэл кибер халдлагад өртсөн талаарх судалгааг нийтэлжээ.

Энэхүү халдлагыг вирусийн хоёр янзын программ ашиглан гүйцэтгэжээ. ESET-ийн судлаачдын үзэж байгаагаар вирустэй программыг 2018 оны тавдугаар сараас эхлэн суулгаж эхэлсэн ба 2020 оны долоодугаар сард системийн сайжруулалтаар нэвтрэх нэр, нууц үггүйгээр мэдээллүүдийг авах боломжтой Hyperbro-ийн ажиллагааг ажигласан.
AVAST /Decoded.avast.io/-д өчигдөр нийтлэгдсэн мэдээлэлд “Энэ зун Avast нь Монголын төрийн багууллагууд болон Үндэсний дата төвийг чиглэсэн АРТ групп LuckyMouse байгаа гэдэгт итгэлтэй байна.
АРТ групп нь төрийн байгууллагуудын сүлжээнд нэвтрэх зорилгоор мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх “код тайлагч” суулгаж, дараа нь удаан хугацаагаар дотоод сүлжээний нууцлалгүй болгох, мэдээллийг хуулах зэрэг олон төрлийн вирус байршуулсан. Цахим тагнуулын гол зорилго нь төрийн байгууллагуудаас нууц мэдээлэл дамжуулах явдал байсан гэж бид үзэж байна” гэжээ.

Зүүн өмнөд Азийн улс орнуудын төрийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг, нэр нь үл мэдэгдэх компанийг онилсон хакерын компанит ажил явагдсан. Энэ компани нь ABLE байж болох юм хэмээн үзжээ.
ABLE Desktop chat нь Монголд хэрэглэгддэг ABLE бизнес менежментийн багцад багтсан чат программ хангамж юм. 2018 оны дунд үеэс Hyperbro-г суулгаж эхэлснийг ажигласан. ABLE Desktop нь өөрөөсөө вирус гаргаж ирээгүй. Системийн шинэчлэл хийх үед вируст автсан байж болзошгүй гэж таамаглаж байна. Системийн шинэчлэл хийх хэд хэдэн механизм бий. Тэдний зарим нь хэрэглэгч дээрээ байрладаг. ABLE яг аль сервер дээрээ хакердуулснаа олохгүй байх шиг байна.
ABLE Desktop дээр СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ хийгдсэн серверүүдийн жагсаалт,

Эх сурвалж: welivesecurity.com
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.70.121
Gci
Хариулах