Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нууц камер байршуулсныг өнгөрөгч баасан гаригт олж илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын ажлын албаны 10 орчим өрөөнд энэ сарын 07-ны өдөр /2020.12.07/ шалгалт хийхээр болжээ. Ажлын албаных нь өрөөнүүд Төрийн ордны зүүн жигүүрт байрладаг.
Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нь нууцаар дуу, дүрс бичлэгийн камер байршуулсан уг хэрэгт Засгийн газрын IT хариуцсан ажилтан Б тогтоогдон, байцаагдаж байгаа юм. Тэрбээр уг ажлыг хийснээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл байгаа юм.
Үүнээс өмнө ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн өрөөнд мөн гүйцэтгэх ажиллагаа явуулж тагнаж, чагнасан гэх мэдээлэл гарсан. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эл асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл гаргаж улмаар тус хорооноос прокурорт шилжин шалгагдаж буй. Энэхүү хэрэгт ТЕГ-ын дарга асан Т.Гэрэл зэрэг нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм.
Үүний дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын яаман дахь албан өрөөнд хамгаалалтын албаны ажилтан нэвтэрсэн. Энэ хүнийг тагнуулч байсан, камерын зайгаа солих гэж байгаад баригдсан гэх мэдээлэл тухайн үед гарсан юм.
Тэгвэл энэхүү шил дараалсан үйл ажиллагааг хэн зоригтой зохион байгуулж байна вэ гэдэг мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Ерөнхий сайдын пи ар хариуцсан гол зөвлөх болон ЗГХЭГ-ын даргаар оролдож чадах хүмүүс МАН дотор үгүй бөгөөд харин үүний ард улс төрд 01 гэж дуудагддаг Ерөнхийлөгчийг байх магадлалтай гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж байна.
Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд одоогийн төрийн тэргүүн Х.Баттулга АН-аас дахин өрсөлдөх өндөр амбицтай байгаа. Тиймээс ч тэрбээр АН-ыг бүхэлд ньэнэ чиглэлд хөдөлгөж буй. Харин МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өрсөлдөнө гэх мэдээлэл бий. Энэ нь нэгэн цагт хүзүү, толгойгоороо холбогдож эвтэй найртай явсан энэ хоёр эрхмийг муудалцахад хүргэсэн бөгөөд сүүлийн үед ил үг, үйлдэл шидэлцэх болсон.
Үүний л илрэл нь эдгээр тагнах, чагнах ажиллагаа байв уу гэж улс төрийн хүрээнд ярьж байна.
Эх Сурвалж Isee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.161.67
Доржзодов хэнийг хамгаалж гарч ирлээ. Хэдийд гарч ирлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр УИХ -ын даргынхаа бичлэгийг хэн нийтэд ил болгоод хаана нуугдлаа гээд хоорондоо холбоотой байж мэдэх асуудал байж болох уу
Хариулах64.119.24.234
huukiin zasag mash sul yum.bugdiig n ogtsruulj boldguimuu...mongol yalna yu gej chagnahiim
Хариулах66.181.178.64
Bolij uz erunhilugch tim yum hih hun bish harin naad huuk chn ner hundee aldaad irenguut iimerhu hereg sedj battulgigaa harluulh gne hnch itghgui hrinch ard tumni zevuig ulam uduuj bna
Хариулах192.82.72.248
больж үз
Хариулах66.181.182.78
za erguuteed baigaarai..tagnuul chini eronhii saidiin medeld bdag
Хариулах192.82.65.34
баттулга , оюун-эрдэнэ 2-н хор уу
Хариулах202.126.90.147
Худлаа юм бичихээ болио.өөр хоорондоо л намын нөхдүүд л байгаа.удахгүй тодорно.миний мэргээр үзхэд тийм бууж бн.
Хариулах