ШУУРХАЙ : ЭМЯ /12.05/Улаанбаатарт 3, Сэлэнгэд 4, Дорноговьд 4 шинэ тохиолдол нэмэгдэж, дотоодын нийт халдвар 397-д хүрлээ

Moderator
2020/12/05

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

 "12-р сарын 3-ны өдөр 20240 хүнд шинжилгээ хийсэн. 800 нь хавьтлын хяналтын шинжилгээ. Шинээр 11 хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Тодруулбал, Улаанбаатарт 3, Сэлэнгэд 4, Дорноговь аймагт 4 шинэ тохиолдол Автобус баазын ойрын хавьтлын, нэг унаагаар явдаг нэг хүнээс халдвар илэрсэн. Харин тус автобус баазын 512 хүнийг PCR шинжилгээнд хамруулсан. Бусад хүнд вирус илрээгүй" гэлээ. 

Манай улсад батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 842 болоод байгаа бөгөөд үүнээс 368 нь эдгэрчээ.