News Paparazzi : Дэлхийн Алдарт “Металлика” хамтлагийн “Sad but True” дууг “The Hu” хамтлаг дуулжээ

Moderator
2020/12/04

Алдарт “Металлика” хамтлагийн “Sad but True” дууг “The Hu” хамтлаг өөрсдийн өвөрмөц өнгө төрхийг шингээн үзэгч, сонсогчдын хүртээл болголоо.

Энэ клипэнд хүний шунал хүсэл, байгаль эхийн сүрдэм хүчирхэг байдал агаад алтнаас үнэтэй амьдрал, усны үнэ цэнэ зэрэг олон агуулга багтжээ.

“The Hu” хамтлаг “Дэлхийн өнцөг булан бүрд байгаа шүтэн бишрэгч, сонсогч, хөгжимчдийн хувьд “Металлика” хамтлаг асар том нөлөөлөл мөн урам зориг билээ. Бид тэдний 40 жилийн турш тасралтгүй аялан тоглолт хийж, тэдний бүтээсэн мөнхөд орших, хөгжмийн ертөнцийн онцгой уран бүтээлүүдийг биширсээр ирсэн. Бидний хувьд “Sad but True” дууг эх хэл дээрээ, өөрийн хэв маягаар дуулан “Металлика” хамтлагт хүндэтгэл агаад талархлаа илэрхийлж буй нь нэр төрийн хэрэг” хэмээжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна