ХӨСҮТ-Д ЭМЧИЛЭГДЭЖ БУЙ ИРГЭН: Хүүхдүүдэд маань тусламж үзүүлсэнд баярлалаа

Moderator
2020/12/04

Өчигдөр /2020.12.03/ коронавирусийн халдвар авсан эмэгтэйн хоёр хүүхэд тусгаарлагдаж байгаад гэртээ харихад байрныхан нь гэрт нь оруулаагүй тул хүүхдүүдийн ээж хэвлэлд хандсан юм.

Улмаар УОК-оор дамжин, хүүхдүүдийг Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас мэргэжилтнүүд очиж, Түр хамгаалах байранд авчирсан.

Тэгвэл хүүхдүүдийн ээж ЭМЯ-ны мэдээллийн үеэр УОК-д баярласнаа цахимаар илэрхийлээ. 

Тэрээр "Сайн байна уу. Би Баянзүрх дүүргийн Хүүхэд хөгжлийн төв болон УОК-д хандаж баярлалаа гэдгээ хэлэх гэсэн юм. Хоёр хүүхдэд маань цар тахлын хүнд хэцүү нөхцөлд амжиж төрийн тусламж үзүүлсэнд баяртай байна. Миний хүүхэд тухтай орчинд тоглоом тоглож байгааг сая дүрсээ харж ярихдаа харсан” гэв. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.134
    2020/12/04

    юмыг жаахан баримжаатай сэвж бай,урдах мэдээгээ хар даа,танайх хүртэл л хөөгөөд гэрт нь оруулахгүй байна гэчихсэн сэвээд л шааж байсан

    Хариулах