ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа :
Бид өчигдөр 7 тохиолдлын голомтод ажилласан. Батлагдсан тохиолдлууд хавьтлаа мартаж санаснаас болж хожуу оношлогдож, мэдэгдэх асуудал гарч байна. Өчигдөр автобус баазын жолооч хүний онош батлагдсан. Энэ хүнийг арваннэгдүгээр сарын 30-наас хоёрдогч хавьтлаар тусгаарлаж авсан бөгөөд энэ хүний ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулж, хоёрдогч хавьтлуудыг тусгаарлах ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж байна. Тус автобус бааз 500 ажилтантай. Тэднээс жолоочийн ойрын хавьтал 17 хүнийг тусгаарласан бол бусад 400 гаруй ажилтнаас түргэвчилсэн тестээр шинжилгээ аваад үргэлжлүүлэн шөнөөс эхлэн PCR шинжилгээнд хамрагдаж байна.
Халдварын батлагдсан тохиолдол гармагц хавьтал болсон хүнийг маш богино хугацаанд илрүүлэн авч, үргэлжлүүлэн танддаг. Энэ үйл явц үргэлжилж байгаа.
Хэн ч байсан 7, 10 хоногийн өмнө уулзсан хүнээ толгой дараалан хэлэхэд хэцүү байх. Тиймээс бид аль болохоор хавьтал болсон хүнийг нь сануулах, хэлүүлэх тал ээр ажилладаг гэлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай