News Paparazzi : Осол гаргасан жолооч засварчинг хараагүй хэмээн мэдүүлжээ

Moderator
2020/12/03

Өнөөдөр /2020.12.03/ 07.00 цагийн үед "Автобус нэг" ОНӨААТҮГ-ын хашаанд ноцтой осол гарч хүний амь нас эндсэн талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл амиа алдсан ажилтан нь захиргааны ажилтан бус засварчин байсан байна. Тодруулбал, өглөө шугам замд гарсан автобус эвдэрч эргэж бааздаа ирсэн байна. Ингээд засварчин засах үед тус автобусны бус өөр жолооч ирж хөдөлгөснөөр уг осол гарсан гэх мэдээлэл байна. 

Жолоочийн хувьд засварчинг засварын ажил хийж буйг хараагүй хэмээн мэдээлж буй бололтой. 

"Автобус нэг" ОНӨААТҮГ-ын хувьд жолоо дамжуулах, автобус солихыг дотоод журмаараа хориглодог аж. 

Эх сурвалж Isee.mn


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.72
    2020/12/03

    Ямар ч албан есны бус, дам мэдээллэр бичихээ больчих доо, ялаж налаас асуусан бол тов тодорхой хэлээд өгөх байлаа

    Хариулах