Хотын дарга гоё хаалгатай болж гэнэ. Ухаалаг төхөөрөмж гэнэ. Халуун хэмждэг юм байх. Халдвартай, халдваргүйг ялгадаг юм байх. Хотын даргатай хаалга нь олон шижмээр холбогддог бас түүнийг хамгаалдаг гэнэ. Хотын дарга хаалганыхаа цаана эрүүл, аюулгүй орчинд ажиллах боломжтой болжээ. Гэвч тэр хаалганы тухай яриа их хотод түймэр адил асаж гэнэ.
Цар тахал дэлгэрсэн цаг. Иргэд айж сандарч, хотод хатуу хөл хорио гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байх. Хий хөллөсөн адил тэр ёрын өвчин хотын хаана ч, хэний ч гэрт ороод ирэхийг үгүйсгэх аргагүй. Нэг мэдэхэд гарт, хувцсанд, аманд, амьсгалд улмаар уушгинд асаж, хүрч халдах халдвар. Хот бүхэлдээ нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд. Тэр тахал хаана хэнд тусаж, хэнээс хэнд халдаж, бас хэн нэг, хоёр, гурав дугаар хавьтагч болж байгааг мэдэхэд хэцүү. Олон түмэн, хэвлэл, сошиал буцалж өглөө.
Хотын иргэд шуугиж эхлэв. Суудал нь шатаж эхэлсэн хотын дарга гэнэтийн мэдэгдэл хийв. Гэхдээ хаалганы талаар биш. Сумъяа тэр тухай яриагүй биш ярьсан. Хариу жиргэж үзүүлсэн. “Туслахаа явуулж хувийн мөнгөөрөө захиалж авсан юм. Одоо болох уу” гэсэн утгатай.
Би энд шуугиант хаалганы тухай бичье гэж бодоогүй юм. Хотын иргэн хүний хувьд “хотод шар айраг, дарс мэтийн 17-гоос доош хатуулагтай ундаа зарахгүй. Согтууруулах ундаа өөрөө эрсдэл юм” гэсэн Сумъяабазар даргын мэдэгдэл, тэр ярианы үүсгэсэн эффект, үр дагаврын тухай ажиглалтаа хуваалцах гэсэн юм. “Хичээлд ашиглаж болох алтан санаа”. “Чөлөөт” уналтан дунд санамсаргүй газраас шүхэр бууж ирэв. Гарт таарсан юмнаасаа Сумъяа атгав. Аврал. Улс төрийн өнцөг, олон нийттэй харилцах урлаг, хямралын удирдлагын хувьд сургамж болох үйл хөдлөл. Энэ яриа олны хошууг билүүдлээ. Хотод хүмүүсийн ярианы сэдэв хормын зуур өөрчлөгдөв.
Сумъяа өөрөө ямар алхам хийснээ мэдээгүй байх. Мэдэж хийсэн бол түүний архи зарахгүй тухай мэдэгдэл ангасан олныг оносон нь гарцаагүй. Хотынхон даргынхаа хаалганы тухай бус архи, пивоны хоригийн талаар шуугиж эхлэв. Галыг галаар унтраадаг. Гайхалтай нүүдэл. Их сургуульд бол “case” жишээ болгож олон өнцгөөс ярьж болох сэдэв. Мэдрэмжийн л асуудал.
Нэгэн их мэдэгч, бас өөр нэгэн пиарчин сошиалд дээрхийн тухай ингэж бичжээ. “Оготны нүхээ онолоо”. Нөгөө нь “Бөхийн мэх уран байлаа. Сумъяагийн сүүлчийн түшиц архи пиво” гэж дүгнэсэн бол гуравдахь хүн “базари” гэж эрхий хуруугаа гозойлгожээ.
Их хотод орой болжээ.
Ц.Элбэгдорж
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
192.168.6.73
ТА 2 ЯЛГААГҮЙ ЛУЙВАРЧИД БИЗ ДЭЭ ЯАЛТАЙ БИЛЭЭ
Хариулах139.28.219.118
Gutsoo
Хариулах31.13.191.26
Za gutsaa Ebe pst*a
Хариулах61.4.225.160
Yamar uruvdmuur jaahan bodoltoi yum be naad tuhuurumjiig solongosiin tsainii gazar hurtel bairshuulsan shuu dee.. yamar hotsrogdson yum be.. ta nar meen uhaantai baigaach.. tenegleed l baih yum..
Хариулах66.181.183.100
Хаха лаларууд минь наад хүнээ барахгүй ээ та нар энд л харааж дур тавьж бна Өөр яах юм та нар
Хариулах89.240.118.189
Чи дут муу луйварчин минь. Монголын ард түмнийг ядуу амьдрахад чиний 8 жилийн оролцоо байсан, чиний бүх хөрөнгийг хурааж, чамд 20 жилийн ял өгөх хэрэгтэй.
Хариулах202.55.188.46
Barij avaad neg ni tolgoinoos ni nuguu ni hulnuus ni tatval huzuu ni sunana sh dee.Manai ahiig yagaad huzuugui geed baigaan be?
Хариулах103.57.95.38
Энэ хүзүүгүй хулгайч шорондоо орох болоогүй юм уу чамд цаазын давцан тансагдана шүү дуугүй цаашаа байж үзээрэй харахаар л уур хүрээд байх юм
Хариулах202.9.46.39
Зайгаа барь 20 м хол бай......илүү бн шүү...Бага банди шиг л таг бя....чи лут.
Хариулах202.126.89.127
Чамд хамаагүй монголоос зайлаарай
Хариулах66.181.161.95
Зөв л өнцгөөс харж
Хариулах202.179.26.59
чи бол бүр улсаа самарсан хулгайч шүү дээ,хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэж.., нээх сайн хүн болох гэж ингэж хошгороод ч чи сайн хүн болохгүй шүү,өмхий илжиг минь
Хариулах75.59.233.244
чийл дутаж гэнэ хуцалгүй зайл новш минь Монголчуудын хэрэг чамд хамаагүй үмхий Түгжил минь чи зүгээрхол бай , саваагүй нохой саранд хуцна гээч болох юм