Өчигдөр /2020.12.02/ Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн ажилтнаас халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Энэ талаар өнөөдөр ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Тодруулбал, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэг батлагдсан тохиолдол ойрын хавьтлаа хэлэхгүй нуусан нь тандалт судалгааны явцад илэрсэн. Тэр хүнд 11-р сарын 28-ны өдөр шинжилгээ хийхэд батлагдсан. Тиймээс ойрын хавьтлуудыг хөөж тандан судлахад Шүүхийн Зөвлөлд ажилладаг үйлчлэгч коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Тухайн үйлчлэгч Шүүхийн Зөвлөлийн хоёр давхарт ажилладаг байсан. 50 гаруй хүнээс шинжилгээ авахад урьдчилсан байдлаар 37 хүнээс коронавирус илрээгүй. Шинжилгээ үргэлжлэн явагдаж байна” гэж мэдэгдсэн.
Тэгвэл зарим албан бус эх сурвалж “ШЕЗ нэг ажилтнаас Ковид илэрсэн. Тэр ажилтан нь маскгүй ажлаа хж байсан гэв. Өчигдөр ШЕЗ байранд 57 хүн ажиллаж байсан. Тусгаарлалтад 37 хүн оржээ. Дарга нь гэр рүүгээ зугтаасан. Ажилтнуудаа чимээгүй бай. Мөнгө өгье гэж дарга нар гуйжээ” гэж мэдээлжээ.

Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ