УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан нам /АН/ ялагдал хүлээж, улмаар тус намын дарга, дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ нар нь намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж ажлаа өгсөн гэдэг.
Гэтэл АН-ын ЕНБД, Дэд дарга Ц.Туваан Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр тус намын даргын үүрэг гүйцэтгэгч болж, тус намын 200 мянган гишүүнийг төлөөлж буй. Тэгвэл Ц.Туваан АН-ын дарга хийх, тус намын гишүүдийг төлөөлөх чадваргүй юм байна.
Учир нь, АН-ын Дүрмийн хороо нь тус намын үндсэн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.10.1.1-д зааснаар “АН ялагдсан тул бүх дэд дарга нар огцорсон тооцогдож, намын даргын эрх, үүргийг аль нэг дэд даргад шилжүүлэх боломжгүй” гэж тайлбарлаж, шийдвэр гаргажээ. Товчхондоо, АН-ыг 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээлгэсэн хариуцлагыг АН-ын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нь хүлээж, ажлаа бүрэн өгсөн гэсэн үг. Гэтэл АН-ын дүрмийнхээ дагуу хариуцлага хүлээсэн Ц.Туваан тус намын дарга хийж байгаа нь хууль, дүрэм зөрчиж байгаа ажээ.
Учир нь Улс төрийн намын тухай хуулийн 13.9 –д “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж заажээ. Сонирхуулахад, Ардчилсан нам Л.Болдын Бодь таурт байрлаж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн штаб болгочихсон явна гэж тус намын гишүүд нь шүүмжилж байгаа билээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.55.188.44
Namd dotood juram gj bdaggui yumu. Belen alban bichihe shuud delgej bdg. Zahialgatai l bdg bolj dee
Хариулах66.181.161.46
Олон олигархуудтай нам сайхан юмоо ..намын байр нь 1 таураас нөгөө таур гээд л хэсэж өгөх юм
Хариулах122.201.24.246
Хэхэхэ нам ч гэж дээ...одоо байгаа хэд нь 1.2 жилийн дараа өөр намд шилжинэ биз
Хариулах139.5.219.166
за энэ Дарханы Даш дарга болчихоор ардчилсан нам ч сүйрцийн бноо ямар ч боловсролгүй хэцүүхэн гар ш дээ
Хариулах103.212.117.110
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЁАЙХДАА ЮУЧ ХИЙГЭЭГҮЙ НӨХӨРШҮҮДЭЭ
Хариулах64.119.23.148
За бас дахиад л бужигнах нь
Хариулах