Архангай аймгийн онцгой комисс :
Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусийн халдвар бүртгэгдсэн хоёр иргэний ойрын хавьтлаас дахин вирус илэрч нийт тохиолдлын тоо гурав болсон. Анх халдвар авсан нь батлагдсан иргэний гэр бүлийн хүн тул шуурхай штаб дуудлага авсан эхний өдрөө тусгаарлалтад аваад байжээ. Үргэлжлүүлэн мэргэжлийн шуурхай баг болон тандалт судалгааны баг голомтод ажиллаж байна. Одоогийн байдлаар ойрын хавьтлын 60 орчим иргэн, дам хавьтлын 400 гаруй иргэнийг тодорхойлж тусгаарлалтад авсан. Халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 550 гаруй иргэний шинжилгээний сорьцыг цуглуулаад байна. Нэг гэр бүлд байсан иргэдийн шинжилгээг хоёр хоногийн зайтай давтан авч, бусад ойрын хавьтлын иргэдийн давтан шинжилгээг долоо хоног тутам авах юм байна. Мөн 12 дугаар сарын 02-ноос тав хоногийн хугацаанд Батцэнгэл сумын 3771, Ихтамир сумын 5200 иргэнийг нэг иргэн-нэг шинжилгээ хэлбэрээр буюу бүх хүнийг нэг бүрчлэн шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна гэлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай