МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтын хугацаа өнөөдөр /2020.12.2/ дуусна. Цар тахалтай холбоотойгоор материал авах хугацааг 14 хоног сунгасан бөгөөд энэ хугацаа өнөөдрийн 18.00 цагт дуусах юм.
Сонгон шалгаруулалтад 17 хүн материалаа ирүүлж, өрсөлдөж буй тухай мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Харин МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандахын хувьд "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 17 хүн материалаа ирүүлсэн гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ бол ташаа мэдээлэл. Өнөөдрийн байдлаар гурав, дөрвөн хүн л материалаа ирүүлээд байна. Ажлын хэсэг материал хүлээж авсны дараа Үндэсний зөвлөлийн хурлыг товлон зарлана. Ингээд Үндэсний зөвлөлийн хуралдаанаар МҮОНРТ-ийн захирлын сонгон шалгаруулалтыг хийнэ" гэж ярьжээ.
Тэгэхээр 17 хүн материалаа ирүүлсэн гэдэг нь ташаа мэдээлэл болж таарав уу гэх асуулт байгаа юм.
Харин хэвлэлүүдэд
ТАВИГДАХ ШААРДЛАГА
МҮОНРТ-ийн захиралд нэр дэвшигч нь, дээд боловсролтой, магистр болон түүнээс дээш зэрэгтэй. Ял шийтгэлгүй. Улс төрийн аль нэг намын гишүүн бус. Хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын таваас доошгүй жилийн дадлага, туршлагатай. НҮБ-ын албан ёсны нэгээс доошгүй хэлээр мэдээлэл авах, ярианы болон бичгийн дундаж болон түүнээс дээш мэдлэг чадвартай. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, эрх зүйн чиглэлээр онолын мэдлэг, дадлага туршлагатай. ОНРТ-ийг хөгжүүлэх өөрийн хөтөлбөртэй. Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй байх зэрэг шалгуурыг хангасан байх учиртай ажээ.
СОНГОХ ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ ЯВЦ
Ерөнхий захиралд нэр дэвшигчдийн материалыг Үндэсний Зөвлөлийн гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг энэхүү журмын дагуу судалж, дүгнэж, санал дүгнэлтээ Үндэсний Зөвлөлийн хуралдаанд танилцуулна. Үүний дараа Үндэсний Зөвлөлийн Ажлын хэсгийн гишүүд холбогдох чиглэлээр ярилцлага хийж, улмаар хоёроос доошгүй нэр дэвшигчийг шалгаруулж, Үндэсний зөвлөлийн хэлэлцүүлэгт оролцуулах юм байна. Ингээд Үндэсний зөвлөл нууц санал хураалтаар ердийн олонхийн саналаар Ерөнхий захирлыг томилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх болно.
Л.Нинжжанц өөрийн твиттер хуудастаа дараах мэдэгдлийг нийтэлжээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.182.118
Ee burhan mine. Edgeer uls neree devshuulj bgaa yum bol bugd zurchiltei demii humuus bn. Huuchnaaraa bsan ni deer shuu.
Хариулах202.179.26.252
Р.Гандиймаагаас ичиж байна,даргын суудал руу шунаж дагаж далдаганаж яваад гэнэт тангарч байсан хэрэгүү хахахаха
Хариулах66.181.161.92
Чоглоонамжилыг дэмжиж байна.Шударга дуу хоолой болох байх
Хариулах