ШУУРХАЙ : Хан-Уул дүүрэгт шинээр зургаан тохиолдол нэмэгдлээ

Moderator
2020/12/02

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : 

Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатарт шинээр зургаан тохиолдол илэрсэн. Энэ нь өмнө нь коронавирус илэрсэн хүмүүсийн ойрын хавьтлын хүмүүс. Тодруулбал, гэр бүлийн хүмүүс, хамт ажлын газар, нэг байранд байсан хүмүүс өвчилсөн байна.

  • Баянгол дүүрэг- 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороонд нийт 23
  • Баянзүрх дүүрэг-4, 10, 14, 15, 22-р хороонд нийт 25
  • Сүхбаатар дүүрэг-12,13,16,18-р хороонд нийт 12
  • Сонгинохайрхан дүүрэг- 7,16,19-р хороонд нийт 13
  • Хан-Уул дүүрэг 4, 10, 16, 21-р хороонд нийт 15
  • Чингэлтэй дүүрэг 19-р хороонд 1
  • Багануур дүүрэг 4-р хороонд 1

Нийт 26 хороонд 90 тохиолдол бүртгэгджээ гэв.