Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн Онцгой комисс 17 сумтайгаа цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хурлаар дараах асуудлыг шийдвэрлэхээр аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил холбогдох шатны удирдлагуудад үүрэг болголоо.
1.Банкны үйл ажиллагааг хүн хоорондын зай, халдвар хамгааллын дэглэмийг нягт баримтлан явуулахыг нийт банкны захиралуудад,
2.Нийслэл болон бусад аймаг, орон нутгаас өөрийн аймгийн иргэдээ татан авах ажлыг өндөр зохион байгуулалт, хамгаалалт дор хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, сумдын Засаг дарга нарт,
3.Отор нүүдлээр ирчихсэн байгаа өөр аймаг, сумын иргэдийг сум орон нутагтаа өвөлжүүлж, шинээр мал оруулахгүй байхыг сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
Иргэдийн татан авалтыг Дархан-Уул аймгаас эхлүүлэхээр боллоо. Тус аймгаас манай аймагт ирэх 1000 орчим хүн байгаа урьдчилсан мэдээтэй байна. Аймгийн зүгээс эдгээр иргэдийг бүгдийг 48 цагийн дотор PCR шинжилгээнд хамрагдсан байх ёстой гэдэг байр суурьтай байна. Мөн сум орон нутагтаа очоод, бусад гэр бүлийн гишүүдийн хамт 14 хоног гэрээсээ гарахгүй байх ёстой. Учир нь Дархан-Уул аймагт ч мөн халдварын өвчлөл бүртгэгдсэн учраас “эрсдэл”-ийг тооцох учиртай байгаа юм. Үүнд орон нутаг хяналт тавьж ажиллана.
Дархан-Уул аймгаас иргэдээ татаж авсны дараа нийслэл болон бусад аймаг орон нутгаас ээлж дараатайгаар иргэдээ татан авч, мөн буцаах ажлыг аймгийн Онцгой комисс зохион байгуулахаар ажиллаж байна.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ