ШУУРХАЙ : Коронавирусийн халдвартай зургаан хүн маш хүнд байна

Moderator
2020/12/01

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү :
Коронавирусийн халдвартай зургаан хүн маш хүнд байна. Энэ хүмүүс нь зүрх судасны эмгэг, чихрийн шижингийн архаг суурь өвчнийхөө улмаас хүндэрч буй юм. 

Өнгөрсөн хугацаанд өвчилсөн хүмүүсийн 30 хувьд нь уушгины хатгаа, уушгинд нэвчдэс үүссэний улмаас эмчлүүлсэн.

Сүүлд гурван хүн амьсгалын аппаратанд орсон бөгөөд одоогийн байдлаар уушгины нэвчдэс шимэгдээд сайжирч байгаа" гэв.