Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Ирэх арванхоёрдугаар сарын 7-ноос Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөн эхлэхээр нуугдмал маягаар өвчлөл нэмэгдэх аюултай. Ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс эхэлж аймгаасаа бид баруун найман аймаг руу явах, өөрсдийн унаатай гэсэн хүмүүсийг гаргах болно. Харин цагийн өмнө Сэлэнгэ аймгийн зүгээс иргэдээ хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Бид Сэлэнгэ аймгийн удирдлагатай энэ асуудлаар дахин ярилцах болно. Өвчлөл ихтэй Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Алтанбулаг сумдаас бусад сумаас ирэх Дархан-Уул аймгийн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлнэ” гэж мэдэгджээ.
Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар “Нэг иргэн – нэг өрх” шинжилгээний хариу бүрэн гарч дууслаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн 20 мянга орчим шинжилгээнээс дөрвөн эерэг тохиолдол гарч, ойрын хавьтлын 16 тохиолдол бүртгэгдэж, тэднийг ХӨСҮТ- рүү шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Шинжилгээний дүн гарах ажил одоо хийгдэж байна. Яг одоогийн байдлаар Дархан-Уул аймагт нийт 44 тохиолдол, 400 орчим ойрын хавьтал бүртгэгдээд шинжилгээний ажил хийгдэж байна. Ирэх арванхоёрдугаар сарын 7-ноос Дархан-Уул аймагт ирэх хүмүүсийг шинжилгээнд дахин хамруулна.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ