ШУУРХАЙ : Нийслэлийн 7 дүүргийн 26 хороонд коронавирус бүртгэгдээд байна

Moderator
2020/11/30

Нийслэлд коронавирусийн халдварын шинэ хоёр тохиолдол бүртгэгдэж, нийтдээ халдварын тоо 77-д хүрсэн бөгөөд эдгээр нь нийслэлийн долоон дүүргийн 26 хороонд өвчлөл бүртгэгдээд буй юм. Тухайлбал, Баянголд 21, Сонгинохайрханд 10, Баянзүрх дүүрэгт 25, Сүхбаатар дүүрэгт 12, Хан-Уулд 7, Багануур, Чингэлтэй дүүрэгт тус бүр нэг бүртгэгдлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 

"Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын 49,2 хувьд нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн. Гол шинж тэмдэг нь хуурай ханиалгах, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, хамар битүүрэх, нусгайрах, халуурах, жихүүдэс хүрэх, үнэр, амт мэдрэхгүй болох тохиолдол 8,2-24,6 хувьд нь илэрч байна. Мөн дотор муухайрах, холонд дургүй болох, үе мөч өвдөх, цээжээр хөндүүрлэх, амьсгаадах шинж тэмдэг 1-1,8 хувь илэрсэн. Батлагдсан тохиолдлын насны хязгаар Улаанбаатарт 4-73, улсын хэмжээнд 4-90 хүртэлх насныхан байна. Дундаж нас нь 33.5 нас байна" гэж