Архангай аймгийн Батцэнгэл суманд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол болох иргэн Б болон 5 настай хүүгийнх нь PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэ хүрээнд Аймгийн Онцгой комиссоос өвчин илэрсэн иргэний 1-р хавьтлын хүмүүсийг тусгаарлан шинжилгээнд хамруулж, явсан газрын маршрутыг тодорхойлж байна. Ихтамир сумын 3-н иргэн тухайн айлаас очиж идэш авсан буюу 1-р хавьталд байгаа юм. Тэдгээр иргэдийн түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг гарсан, одоогоор Ихтамир суманд тусгаарлаад байна. Энэ дагуу аймгийн Засаг даргын захирамж гарч Батцэнгэл, Ихтамир сумдад 11-р сарын 28-ны 16:00 цагаас 12-р сарын 1-ний 16:00 цаг хүртэл 72 цагийн хатуу хөл хорио буюу 0 зогсолт хийх шийдвэрийг гаргалаа. Архангай аймгийн хувьд бусад сумд болон аймгийн төвд хатуу хол хорио зарлаагүй өмнөх шийдвэрийн дагуу бэлэн байдлын зэрэг байгаа. ХӨСҮТ-өөс аймгийн Онцгой комиссод 11-р сарын 27-ны өдөр Ковид19-ийн батлагдсан тохиолдлын нэг дүгээр хавьтагч Иргэн Б-г энэ сарын 15 ны өдөр гэр бүлийн хамт Улаанбаатар хотоос Батцэнгэл суманд ирсэн гэдгийг мэдээлсэн юм. Энэ хүрээнд аймгийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.Иргэд та бүхэн айж сандралгүй дор бүрнээ гараа сайн угааж маскаа сайн зүүж хэвшээрэй.Аюул ойрхон байна вирус хэнийг ч ялгахгүй...
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ