ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа :
Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр нийт 11,929 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа.
Улаанбаатар хотод 5 тохиолдол бүртгэгдсэн. Нэг тохиолдол бол нэг орцны хүний ойрын хавьтал бөгөөд тусгаарлагдсан байсан. Хоёр нь мөн ажиглан тусгаарлах байранд байсан. Хоёр нь өчигдөр бүртгэгдсэн нэг хүний ойрын хавьтал. Шинээр батлагдсан тохиолдлууд нь бүгд тусгаарлагдсан байсан хүмүүс юм. Ингэснээр нийслэл хотод халдварын батлагдсан тохиолдлын тоо 70 болсон.
Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь мөн хавьтлын хүмүүс. Тус аймагт батлагдсан 167 тохиолдол боллоо.
Дархан-Уул аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 35 болсон. Дорноговьд нэг тохиолдол бүртгэгдсэн нь төмөр замын ойрын хавьтал байв.
Орхон, Говьсүмбэр аймагт нэмж бүртгэгдээгүй. Орхон аймагт 22, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол байна.
Дотоодод голомтлон гарсан халдвар 318 болсон.
Мөн энэ сарын 27-нд зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол гарсан. ТИР машины жолоочид. Хоёр нь монгол, нэг нь ОХУ, нэг нь Беларусь улсын иргэн байна.
Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол нийт 760 байгаагаас 347 нь эдгэрсэн. Халдварын улмаас 406 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь үнэлбэл:
ЭМЯ -ны МЭДЭЭГ ШУУД ҮЗЭХ : https://www.facebook.com/papar...
Д.Ихбаяр: Төсөвт өртөг нь нэмэгдсэн төсөл арга хэмжээнд аудитын дүгнэлт гаргуулж, цаашид хэрэгжүүлэх ажлыг НИТХ-д танилцуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж байна
Төсөвт өртөг нь нэмэгдсэн төсөл арга хэмжээнд аудитын дүгнэлт гаргуулна
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ