Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед иргэдээс QR кодтой холбоотой асуулт их ирж байна. Энэ нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан 13 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон тусгай чиг үүргийн байгууллагын тээврийн хэрэгслийг саадгүй гүйцэтгэх, мөн эмнэлгийн болон яаралтай тусламжийн үед хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх зорилгоор зохион байгуулж буй ажил юм.
QR кодыг хотод хөдөлгөөнд оролцох эрх гэж иргэд буруу ойлгоод байна. Хөл хорио хэвээр үргэлжилж байна.
Зарим нэгэн голомтоос шинээр халдвар илрэх тохиолдлууд гарсаар байна. Иймээс Улаанбаатар хот халдвар тархах өндөр эрсдэлтэй бүс хэвээр байгаа. Иймд иргэд хөл хорионы дэглэмээ сахиж, гэртээ байх нь чухал. Хөдөө орон нутгаас Улаанбаатарыг чиглэсэн хөдөлгөөн ихсэх төлөвтэй байна. Ялангуяа самарт явсан гэх шалтгаанаар олноороо нийслэл рүү нэвтрэх гэсэн оролдлого их гарч байна.
Өчигдөр 300 гаруй иргэн товчоод дээр ирж, онцгой байдлын алба хаагчдын ажилд хүндрэл учрууллаа. Бид зайлшгүй тохиолдолд PCR шинжилгээнд оруулж хот руу нэвтрүүлж байгаа бөгөөд хариу нь 24 цагийн дараа гардаг гэдгийг хэлье. Зайлшгүйгээс бусад тохиолдолд иргэд байгаа газраа хөл хорионы дэглэмээ үргэлжлүүлж байх хэрэгтэй. Удахгүй зорчих хөдөлгөөнийг зохицуулахаар ажиллаж байна. Яаралтай үед Нийслэлийн Онцгой комиссын 1800-1200 дугаарт хандах боломжтой" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна