News Paparazzi : Б.Пүрэвдорж: Гишүүд иргэдийн орлого багассан гэж ярих юм, иргэдийн орлого зогссон, та нарынх л багассан байх

Moderator
2020/11/27

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж байна. 

Одоо хэлэлцэж буй хуулийн төсөлд, цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/ нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан.

Тусгайлан НӨАТ-аас чөлөөлөх бус өөр арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурийг зарим гишүүд ч хэлэв.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон, хязгаарлах арга хэмжээ авсан үед иргэдийн орлого зогссон тул НӨАТ-ыг 5 хувь болгох нь зүйтэй.

Гэхдээ үүнээс илүү үндсэн НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхгүй байна. УИХ-ын гишүүд иргэдийн орлого багассан гэж яриад байх юм. Ард иргэдийн орлого зогссон, та нарынх л багассан байх” гэлээ.




Сэтгэгдэл (20)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.212
    2020/12/01

    Шударга гишүүн шүү хүндэлж явдаг

    Хариулах
  • 103.212.118.178
    2020/11/30

    Татвар татаас нь буугаад байхад лангуун дээрх барааны үнэ буухгүй бараг нэмэгдээд байх нь ямар учир вэ.

    Хариулах
  • 122.201.22.78
    2020/11/30

    Пүрэвдорж дандаа л үнэн юм хэлдэг шдээ

    Хариулах
  • 202.55.188.37
    2020/11/29

    orlogo zogsson zuv yrilaa zasagiin gazar gej holduu tolgoitoi uhaan muutai dotuur tamirtai archaagui aharhan bodoltoi humuuses bolj bid nar hoolgui tulshgui zeeltei hetsuu l bndaaaa

    Хариулах
  • 66.181.161.47
    2020/11/29

    Yg vnen orlogo zogsson

    Хариулах
  • 202.126.89.233
    2020/11/28

    Ard tvmen idej uuh yuch gvi bolood bn dandaa oorsdiigoo l yriad bhiin ard tvmnii toloo yu hiij bgaa yum zasag tor

    Хариулах
  • 178.199.178.137
    2020/11/28

    Үнэн юм хэлжээ, одоо тэгээд томчууд нь өөрсдийнхөө бизнесийг НӨТ-с чөлөөлүүлж багассан орлогынхоо шархыг нөхөж авах нь дээ.

    Хариулах
  • 192.82.73.201
    2020/11/28

    Тииш дээ нөгөө 0 зогсолт гэдэг чинь орлого 0 зогсчоод бна ямарч орлого байгүй орон сууц утасдаад мөнгө нэхээд мови сом мсж бичиж эрх хязгаарлаад гэрт хүнс дуусаад бас 0 зогоод бна

    Хариулах
  • 202.126.90.54
    2020/11/27

    ёстой үнэн хэллээ.

    Хариулах
  • 202.9.46.184
    2020/11/27

    иргэдийн орлого багассан гэж яриад сууж УИХ-ын гишүүн бол үнэхээр тасархай байнаа, дээр сансарт амьдраад бнa уу ? яагаад бна ? ... бүгдийнх нь ажлыг зогсоогоод , гэрт нь хорьчихоор орлого нь багасах биш, бүр зогсоод тэг болдог юм байгаа биз дээ ?

    Хариулах
  • 103.212.119.191
    2020/11/27

    НӨАТ тэглэх хэрэгтэй, ААН бүгд хүнснээс бусад нь зогссон нэг жил 50 хувиар ажилчиддаа тогтоохын тулд торгоолоо , одоо яах вэ ? НДШ,ХАОАТ сангийн сайд нь авна гэж бна яаж төлөх вэ 50 хувийн цалинтай хүмүүс ????

    Хариулах
  • 64.119.17.232
    2020/11/27

    Нөат байхгүй бол нөат-ийн суглаа, буцаалтын 2% будааа

    Хариулах
  • 66.181.161.117
    2020/11/27

    Иргэдийн орлого зогссон юм бол худалдаа хийж 5% буцаан олголт авч чадах уу?

    Хариулах
  • 66.181.161.91
    2020/11/27

    Үнэн час хийтэл хэлжээ. Энэ жилийн улсын их хуралд сайн сайн хэдэн хүмүүс бнаа . Ард иргэд бид чинь бас доороос та хэдийнхээ чанарыг бас шалгаад дүгнэлт хийгээд бгаа шүү .

    Хариулах
    • 66.181.161.3
      2020/11/28

      Яг үнэн

  • 66.181.161.93
    2020/11/27

    Yag unen ard irgediin orlogo 0 bolchood bn

    Хариулах
  • 192.82.68.122
    2020/11/27

    Яг үнэн шүү. Ард иргэдийн оооого зогссон. Дарга нарынх багассан

    Хариулах
    • 103.212.118.83
      2020/11/27

      Яг үнэн

  • 203.91.115.55
    2020/11/27

    vnen hellee dee.

    Хариулах
  • 64.119.19.129
    2020/11/27

    Zuv hellee Purevdorj gishuun irgediin orlogo 0 zogsson

    Хариулах