УОК өчигдрийн хуралдаанаараа орон нутгаас нийслэлд ирээд гацсан иргэдийг ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс гаргах тухай шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор хотоос хэрхэн гарах орох тухай түр журам гаргасан. Гэвч халдвар илэрсэн аймгууд руу явах хүсэлтэй иргэдийг бүртгэхгүй, зорчуулахгүй байгаа зэрэг асуудал гарч байгаа. Тэгвэл УОК өнөөдрийн хуралдаанаараа орон нутгийн иргэдийг ямар зохицуулалтаар гаргах талаар мэдээллээ.
Орон нутгаас Улаанбаатарт ирэх хүсэлтэй 5300 орчим иргэн байна
Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Шадар сайд Я.Содбаатар ажлын хэсэг гаргаж орон нутгаас нийслэлд ирээд гацсан болон орон нутаг очоод гацсан иргэдийг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн хотоос гаргах, оруулах тухай шийдвэр гаргасан. Одоогоор орон нутаг руу буцах хүсэлтэй 85 мянга орчим иргэн байна. Энэ тоо нэмэгдэж магадгүй. Орон нутгийн иргэдийг хотоос гаргах, оруулах ажлыг арав хоногийн дотор буюу арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулна. Орон нутгаас Улаанбаатарт ирэх хүсэлтэй 5300 орчим иргэн байна. Эдгээр иргэний 70 хувь нь нийтийн тээвэр, 20 хувь нь хувийн машин, үлдсэн 10 хувь нь онгоцоор зорчих хүсэлтэй байна. Мөн халдвар илэрсэн Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Говьсүмбэр зэрэг таван аймаг болон хот хооронд шилжилт хөдөлгөөн хийх хүсэлтэй иргэдийг арванхоёрдугаар сарын 7-ноос гаргана” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.40.186
тэнэг шийдвэр гаргах юм аа ард олныхоо амьдрал ахуйд ойрхон шийдвэр гаргаж байгаа нэг ч хүн алга
Хариулах