News Paparazzi : МҮХАҮТ: Хөл хорио арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжилбэл 432 мянган хүн ажилгүй болно

Moderator
2020/11/26

МҮХАҮТ-аас “COVID-19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт 3530 аж ахуйн нэгжүүдийн дундаас нөхцөл байдлын үеийн судалгааг цахимаар авсан. Судалгаанд оролцогчдын 27 хувь нь үйлчилгээний салбарынхан байв.

Коронавирус мэдээллийн технологийн салбарт хамгийн бага нөлөөлсөн бол аялал жуулчлал, боловсролын салбарт хамгийн их нөлөөлсөн байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "МҮХАҮТ-аас цар тахал дэлхий нийтэд гарснаас хойш ААН-үүдийн дунд таван удаагийн үе шаттай судалгаа хийсэн. Бүтэн хөл хорио нь монголын бизнесийн орчинд маш том хүндрэл учруулсан нь судалгаагаар харагдаж байна. Хамгийн бага нөлөө үзүүлсэн нь мэдээллийн технологийн салбар болох нь судалгаагаар гарсан. Сүүлд хийсэн судалгааны үр дүнг танилцуулбал, 

  • Хувиараа бизнес эрхлэгчдийн 82% нь бүрэн зогсолт хийсэн бол 13% нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна
  • Хувиараа бизнес эрхлэгчдийн 74% нь цалин олгохгүй байгаа бол 14% нь цалингаа 100 хувь олгож байна.
  • Хувиараа бизнес эрхлэгчдийн 67% нь 50 сая төгрөг хүртэл зээлтэй.
  • Хувиараа бизнес эрхлэгдийн 72% нь борлуулалтын орлого 91 хувиас дээш хэмжээгээр буурсан.
  • Хувиараа бизнес эрхлэгчдийн 67, нь зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа бол 61% нь түрээсийн төлбөр хийхэд хүндрэлтэй гэж хариулсан.
  • Хувиараа бизнес эрхлэгчдийн 58% нь бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгохыг хүсэж байна.

МҮХАҮТ-аас цар тахлын улмаас хохирол амссан бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.  

ШУУД ҮЗЭХ : 

https://www.facebook.com/watch...


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 176.189.88.83
    2020/11/26

    Uvdsun s ajilgui ch eruul bsan ni dr blgui dee ,eruul bval ajil daraa ni boloh bho.

    Хариулах
  • 59.153.87.26
    2020/11/26

    Бид нар одоо хэцүүдэж бна дэлхийн бүх улс орон Өвчний хажуугаар өөрийн сахилга батаа сахиад ажиллаж амьдарч бна шдээ... Борчууд бгаа юмаа шавхаж хэцүүдээд Баячууд нь ч яахав халамжаа идээд хэвтэж бх бхдаа

    Хариулах
  • 64.119.23.196
    2020/11/26

    hymyys uursdiiguu hamgaalaad bno gehiin hamgaalaad hamgaalaad ene virus gazar awbal ard tymen uwduud suhruud unawal yun huwiin hewshliin baiguullaguudad yilchlyyleh ard tymengyi bno shde uwduud unawal neeh unuu margaashaa bodohiin hymyys tsaashaagaa yah we gedgee bodoo ch. harin hyanaltand baij baigaad hul horio hurdan tawigdaasai virus hurdan namjaasai gej bodooch

    Хариулах
  • 162.253.68.152
    2020/11/26

    432 мянган хүн ажилгүй болсон нь дээр үү? 432 мянган хүн халдвар авч , тодорхой тооны хүмүүс үхсэн нь дээр үү?

    Хариулах
    • 202.126.88.159
      2020/11/26

      Яг үнэн шүү! Тэсэх л хэрэгтэй байна

    • 64.119.23.196
      2020/11/26

      tin shde yhej bsanaas ingeed horiond baij bsan dere yag ynen helj bai na ta