ЭМЯ-ны мэдээллийн төгсгөлд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Гадаадад манай улсын хэчнээн иргэн коронавирусийн халдвар авсан бэ. Энэ талаар мэдээллийг танилцуулаач гэхэд,
Д.Нарангэрэл “Гадаадад амьдарч, ажиллаж байгаа 90 гаруй иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн. Эдгээр иргэний ихэнх нь биеийн эдгэрч, хэвийн байдалд орсон. 60 гаруй хувь нь дандаа гэрээр эмчийн зөвлөмжөөр эмчлэгдсэн. Мөн манай ХӨСҮТ болон бусад мэргэжлийн эмч нар холбоотой байж зөвлөгөө өгч байсан” гэлээ.
Мөн олон нийтийн сүлжээнд Сэлэнгэ аймгийн эмч, ажилчнаас коронавирусийн халдвар илэрсэн гэсэн мэдээлэл түгээд байгаа юм. Энэ талаар асуухад
А.Амбасэлмаа дарга “Сэлэнгэ аймгийн хувьд батлагдсан тохиолдлыг Улаанбаатар хотод тээвэрлэж авч ирж эмчилж байгаа. Тэгэхээр тэнд байгаа эмч, сувилагч нар батлагдсан тохиолдолтой ажиллаагүй гэсэн үг. Эмнэлгийн ажилчдаас халдвар илрээгүй” гэлээ.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ