АНХААРУУЛГА : 43-44 насны хоёр иргэн Сэлэнгийн голын усанд живж осолджээ.

Moderator
2020/11/26

Тодруулбал, Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоны 4 дүгээр баг “Сэлэнгэ” амралтын газрын барилгын засварын ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/, М /43 настай, эрэгтэй/ нар арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 15:00 цагийн орчим тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болжээ.

Тэднийг эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан бөгөөд тухайн өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсныг арваннэгдүгээр 25-ны өдөр дахин эхлүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Сэлэнгэ голын бетонон гүүр гэдэг газраас (Хялгант тосгоны төвөөс зүүн зүгт 2 км-т)  Сэлэнгэ голын усанд автомашинтайгаа живж нас барсан байсныг 17:40 цагт олж  цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Өнөөдөр буюу арваннэгдүгээр 26-ны өдөр автомашиныг уснаас татан гаргах ажиллагааг зохион байгуулна.

Эх сурвалж: ОБЕГ

 


Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.158
    2020/11/28

    TSAGDA A GALIUNHAN OLSON GESNVV VNEN MEDEELEL ORUULHAD YANAA

    Хариулах
  • 202.179.25.144
    2020/11/27

    40 гарсан эрчүүд байж аливаад хөнгөмсөг хандлагатай байж дээ. Гол биш мөрөн шүү дээ. Нялхаараа өтөлдөг араншин бол монголд хавтгайруулж өгдөг халамжаас болдог. Халамжийн бодлого хүнийг хөгжүүлэхгүй нялхаараа өтөлцгөөдөг жишээ энэ байна.

    Хариулах
  • 202.9.47.14
    2020/11/27

    10ны өдөр хөл хорионы өмнөх өдөр. УБявах ёстой хүмүүс яагаад тэнд очсон юм бол доо. УМ МААНИ БАДМИ ХУМ

    Хариулах
  • 202.9.46.70
    2020/11/27

    УМ МА НИ БАД МЭ ХУМ...Харамсалтай байна. Замаасаа төөрчихсөн юм байхдаа...Ар гэрийнхэнд нь гүн эмэгнэл илэрхийлье

    Хариулах
  • 202.9.40.125
    2020/11/27

    Ум сайн амгалан болтугай

    Хариулах
  • 64.119.22.2
    2020/11/26

    гай

    Хариулах
  • 202.126.89.35
    2020/11/26

    Хорио тавигдаагүй үед харих гэж гарсан бсан юу болсиин болдоо хөөрхии ум сайн амгалан болтугай

    Хариулах
    • 202.9.40.206
      2020/11/26

      Хорио эхлэхээс өмнө гарсан

  • 66.181.161.95
    2020/11/26

    huurhidee heden ongiin umnu eejn yriltslaga uguch bsan minii hvvg olhod tslaach geed ter huurhi hugshindl hetsvv bga bhda um sain amgalan boltugai

    Хариулах
  • 66.181.184.96
    2020/11/26

    hul horiogoor ger oronlu n yvulahgui het udsanas argaa barad nuutsar uur zam songoj yvsan bhdaa. tuv zamar yvhar yvulahgui tgher n gol degur garch uur zam haih gj bgad jivsen bhda huurhii

    Хариулах
    • 66.181.190.128
      2020/11/26

      Хөл хорио эхлээгүй үе байсан байгаа биздээ. Хөл хорионы үед байсан бол харин ч амьд мэнд байх ч юм билүү. Ер нь хөл хорионы хүчээр чи бидэн бас бүгд эрүүл саруул байгаа нь нэн үнэн. Ум ма ни бад мэ хум.

    • 64.119.22.163
      2020/11/26

      10nii odor garsn gexeer korono dotoodoo aldsn gej medee garaach ugui bsan