Дэлхийг даяаршлаас дангааршил руу хүчтэй шахаж буй коронавирусийн дэгдэлт, цар тахлын төгсгөлийг өнөөдөр ч харж чадаагүй байна. Гагцхүү уг вирусийн аюулаас улс үндэстэнг, гэр бүлийг, таныг хөл хорио, сахилга бат, зөв мэдээлэл хамгаалах болно гэдгийг ДЭМБ зарласаар, анхааруулсаар байгаа юм.
Иран улсын Техран анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд Ковид-19 зөвхөн уушгийг өвчлүүлээд зогсохгүй бүдүүн, нарийн гэдэс, элэг, бөөр, арьс, зүрх, цөс, тархи зэрэг бусад эрхтэнүүдийг гэмтээдэг болохыг тогтоожээ. Зарим эмгэг өөрчлөлтүүд нь САРС, МЕРС өвчний шинж тэмдэгтэй давхцаж байгаа бөгөөд судлаачид эмчлэгч эмч нар үүнийг анхаарах шаардлагатай гэж зөвлөжээ.

Уг вирус зөвхөн амьсгалын замын эрхтэн тогтолцоог гэмтээдэггүй ба Зүрх судасны эрүүл мэнд, тогтолцоог хүчтэй гэмтээж нас баралтад хүргэж буйг онцолж байна. Европын зүрхний нийгэмлэгээс Ковид-19-ын цар тахлын голомтонд ажиллаж буй эмнэлгийн тусламж үзүүлэгч нарын туршлага, ажиглалтанд тулгуурласан зөвлөмжийг гаргаж, түүнийгээ ДЭМБ-аас зарласан “цар тахлын” хугацаанд хүчинтэй гэж үзжээ. ОХУ-д Ковид-19-тэй өвчтнүүдийн нас баралтын шалтгааны 60 орчим хувь нь зүрхний шигдээс байжээ. Тодруулбал, Ковид -19 нь зөвхөн вирусын шалтгаант уушигны үрэвслийг үүсгээд зогсохгүй зүрх судасны системд ихээхэн нөлөө үзүүлж байгааг анхаарах хэрэгтэй аж.
Европт 17 секунд тутамд нэг хүн коронавирусийн улмаас нас барж, өдөр бүр Европт 4.5 мянган хүн амиа алдаж байна гэж ДЭМБ-ын Европын бүс нутгийн товчооны захирал Ханс Клюге мэдэгджээ. "Европын бүс нутагт 17 секунд тутамд нэг хүн COVID-19-ийн улмаас нас барж байна. Бид хуурамч мэдээллийн тархалтыг зогсоох, коронавирусийг үгүйсгэж байгаатай тэмцэх зөвлөмжийг бид дагах бүрдээ коронавирусээс амиа алдах хүнийг аварч байгаа гэсэн үг" хэмээн Ханс Клюге мэдэгдсэнийг Регнум агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: News medical
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна