Нийслэлийн Онцгой комиссоос хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныталаар мэдээлэл хийлээ.
НОК-ын шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар, “НОК-оос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд нийтийн тээврийн хөдөлгөөнийг энгийн горимд шилжүүлсэн. Халдвар хамгааллын дэглэм сайжруулах чиглэлээр автобус бүр дээр хяналтын ажилтныг ажиллуулж байгаа. Мөн ачаалал бүхий 34 чиглэлд 86 автобусны буудал дээр хяналтыг тогтмол хийж байна. Өнгөрсөн хоногийн хугацаанд Улаанбаатар хот руу хүнс, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх чиглэлээр 1141 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Мөн энэ чиглэлээр 1242 тээврийн хэрэгслээр зорчсон байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдаар үүрэг гүйцэтгүүлэн ажиллаж байгаа. Нийслэл рүү орж ирж байгаа авто тээврийн хэрэгсэл дээр мал эмнэлгийн газартай хамтарч гадаргуугийн халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Энэ чиглэлээр авто тээврийн шалган нэвтрүүлэх хөдөлгөөнт эргүүлийг давхар ажиллуулж байгаа. Зүүн аймгууд руу гарч байгаа чиглэлд хулгайн замаар аймаг орон нутаг руу явж байгаа байдлыг таслан зогсоох чиглэлээр тээврийн цагдаагийн газартай хамтарч хөдөлгөөнт хяналт шалгалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна.
НОК-оос иргэдийн хөдөлгөөнд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд QR код олгож хөдөлгөөнд оролцуулж байгаа. QR кодыг иргэдэд олгохгүй. Зөвхөн тусгай чиг үүрэг бүхий Засгийн газрын тогтоолоор зөвшөөрөгдсөн 13 чиг үүрэг бүхий байгууллагуудад олгож байгаа. Мөн шинжилгээний цэгүүдийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 111 шинжилгээний цэгийг нэмэгдүүлэн ажиллаа” гэж мэдээллээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай