Манай улсад өнөөдөр дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 235 болсон талаар ЭМЯ-аас мэдээлсэн. Халдвар Улаанбаатар хот болон таван аймагт голомтлон тархсан байна. Халдварын тохиолдол Сэлэнгэ/124/, Дархан-Уул/20/аймагт хамгийн их бүртгэгдсэн бөгөөд энэ нь төмөр замчдын тэмцээнтэй холбоотойгоор үүссэн хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж буй. Тэгвэл зарим иргэний зүгээс энэ сарын 6-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан тэмцээнд ОХУ-ын иргэд ирж оролцсоноос үүдэн халдвар тархсан гэж хардаж байгаа юм.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Гадаад орноос ажлын төрөл бүрийн шугамаар орж ирсэн иргэдийг дүрмийн дагуу шинжилгээ авч, 21 хоног тусгаарлаж, дунд нь давтан шинжилгээнүүд хийж хяналтдаа авдаг. Төмөр замчдын тэмцээний хувьд ганц, нэг ОХУ-ын иргэд оролцсон. Тухайн иргэд шинжилгээтэй байсан учир халдвар тараасан гэж бид үзэхгүй байна” гэв.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ