News Paparazzi : “Т.Чимгээ, Б.Содномдаржаа” нараар энтертаймент хийсэн Ж.Батзандан ар гэрээс нь уучлалт гуйх уу

Moderator
2020/11/24

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын зургаан хүнийг өчигдөр /2020.11.23/  Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргажээ. 

Учир нь Б.Хурц, Г.Эрдэнэбат тэргүүтэй зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон ч хамгийн сүүлд шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм. Тэгвэл “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарийг суллаж, цагаатгахын төлөө ажиллана” гэж мэдэгдэж, УИХ-ын сонгуулийн өмнө улс төрийнхөө гол сэдвээ болгож байсан Л.Болд, Ж.Батзандан нар сураг алдарсан гэхэд болно.

Товчхондоо Л.Болд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болж, Ж.Батзандан Австралид суух элчин зөвлөхөөр томилогдоод байна. 

Харин С.Зориг агсны хэргээр улс төрийн энтертаймент хийсэндээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэрийн гишүүдээс Л.Болд, Ж.Батзандан нар уучлалт гуйх уу, дахин тус сэдвээр мэдэгдэл хийх үү гэсэн гарч байна. Товчхондоо Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын эрүүдэн шүүсэн нь тогтоогдохгүй, дахин шалгах шаардлага байгаа учраас тэднийг сулласан байх талтай юм. 

Эх Сурвалж Isee.mn


Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.58
    2020/11/27

    Хууль Зүйн сайд ЦНямдорж гэдэг хүн л энэ асуудлыг гаргаж улайран зүтгэж хөөцөлдөж өнөө маргаашгүй Содномдаржаа Чимэгээ нарыг суллах хэрэгтэй гээд байсан биз дээ Одоо тэгээд юу болов

    Хариулах
  • 192.82.75.126
    2020/11/27

    Хэн хариуцлага торфох ьж хэож өнөх албан тушаалтан эрх мэдэлтэн байна уу

    Хариулах
  • 192.82.75.126
    2020/11/27

    Энэ төрийн түшээ нар арай дэндүү ядарсан ард түмнээр тоглож шоу хийж байна энэнд ямар нэг шийтгэл байна уу

    Хариулах
  • 66.181.161.70
    2020/11/26

    хэлээд л байсан шүү дээ худлаа гарууд гэж Мэнгэт нямдорж поп Зандан болд нарыг

    Хариулах
  • 122.201.31.98
    2020/11/25

    Arai hurdan l sullagdaasai burhan gej bdag bol tuslah bha

    Хариулах
  • 66.181.161.11
    2020/11/25

    Eruuden shuusen yavdal togtoogdson shuudee. Amid gerchtei hereg ilerch uguhgui zuun damjij bna shudraga shuuh togtoltsoo gej manaid bhgui bna. Ene hergiin nuutsiig Murun hurandaa, Bulgan hoyor l sain medej bgaa shuudee.

    Хариулах
  • 192.82.69.78
    2020/11/24

    Жүжигчид ардын баатар болж сулна

    Хариулах
  • 192.82.69.78
    2020/11/24

    Нам дагаж 30жил зовлоо хажууд бгаа оронууд хөгжөөд хол тасараад явлаа ард амьдрал дээшилээ ардчилсан нам жүжигчин хүрэлсүх ард түмэн сүирүүлж бна босох цаг ирсэн

    Хариулах
  • 66.181.179.176
    2020/11/24

    Мэнгэтийн хийж буй хэрэг төөрүүлэлт л илрэх байхдаа

    Хариулах
  • 112.214.25.45
    2020/11/24

    Нямдоржийн хэрэг будилуулах арганд орсон 2 поп гэж боддог

    Хариулах
  • 66.181.185.169
    2020/11/24

    Batzandan hunii zovlongoor shou hiij Huukees shagnal avaad gadaad yavsan

    Хариулах
  • 66.181.161.110
    2020/11/24

    Батзандан Болд нар жинхэн урвагч ховийн хутгуур хор найруулагч хүн дүрстэй алмасуудштээ энэ хоёрын үгэнд итгэвэл усанд живж үхэнэ

    Хариулах